Завхан аймгийн эмэгтэйчүүд чууллаа
Завхан аймгийн Төрийн болон хувийн хэвшилд ажилладаг эмэгтэйчүүд чуулга уулзалтаа зохион байгууллаа. 350 гаруй хүн оролцоо, идэвх, нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах асуудлаар ярилцсан байна.
Эртнээс эдүгээг хүртэл нийгэмд ачааны хүндийг бүсгүйчүүд нь нуруундаа үүрч, дүүрч, харин эрэгтэйчүүд нь шийдвэр гаргаж явлаа. Энэ тогтолцоо буруу гэдэг ойлголтыг ардчиллын үнэт зарчим баталсан юм. Тийм учраас эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлж, нөлөөлөх хүчийг бий болгох шаардлага байгааг Завханы эмэгтэйчүүдийн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Я.Санжмятав онцолж байна.
Завхан аймгийн нийт хүн амын 50,50 хувь нь ажиллах хүчний 51,8 хувь нь, иргэдийн төлөөлөгчдийн 40 төлөөлөгчийн 10 нь эмэгтэй байна. Цаашид тоог нэмэгдүүлж, шийдвэрт голлох байр сууринд аваачих нь гол асуудал гэж байгаа юм.
80 гаруй бүсгүй оролцож нийгэмд тулгамдсан асуудлаа танилцуулсан энэ чуулганд тус аймгийн 24 сумаас 350 гаруй эмэгтэй оролцож аймаг орон нутгаа хөгжүүлэх асуудлаар санал солилцсон байна. Завхан аймгийн Ахмадууд анх удаагаа чууллаа
Улсын их хурлын гишүүн Санжмятавын санаачилгаар Завхан аймгийн ахмадын чуулганыг анх удаагаа зохион байгууллаа. Ахмадын хуультай болох шаардлага байгаа учраас урьтал болгон ахмадын дуу хоолойг сонсож, хуулийн зүйл заалтад тусгах зорилго агуулжээ.
Ахмадуудын хувьд үгээ дайх эрхэм гишүүдийг байнга хүлээдэг гэдгээ чуулганы үеэр хэлж байлаа. Залуу насаа улс эх орныхоо хөгжлийн төлөө зарцуулсан ч өнөөдөр нийгмийн гадуур амьдарч байгаа учрааас ахмадаа дэмжсэн төрийн бодлого үгүйлэгдэж байгааг хэлж байгаа юм. Улс орны хөгжлийн үндэс залуучууд боловч өнөөг хүртэл авчирсан буурлуудаа төр харж, тэтгэврийг нэмэгдүүлж, ахмадын боловсролын байгууллагуудыг бий болгох шаардлага байгааг хэлж байна.
Өндөр настнуудын хэлж байгаа санаа зөвхөн Завханд байгаа юм биш. Бүх л аймаг орон нутагт суугаа өндөр настнууд яг адил санаа бодолтой, яг адил хүсэлтэй. 55, 60 нас хүртлээ төрдөө ажиллаад тэтгэвэрт суулгадаг ч ажиллах эрч хүч, хамгийн гол нь туршлага байдаг ч хаяагдаад үлддэг гэв.
Цаашилбал тэтгэврийн зээлийн хүү сарын 2.24 хувь байсан, нэг тэтгэвэр авагчид 275 мянган төгрөгийн тэтгэврийн зээл оногдож байсан, 2010 онд зээлийн хүүг 1.8 хувь болгож бууруулсан. Гэсэн хэдий ч хүндрэл байсаар байгаа гэнэ. Энэ удаагийн чуулга уулзалтанд Ахмадын чөлөөт холбооны тэргүүн н.Баасан оролцсон. Ахмадын тухай хуульд тусгагдах санал санаачлага эндээс олон гарсан гэдгийг онцолсон.
Харин УИХ-ын гишүүн Я.Санжмятав ахмадын хуультай холбоотойгоор анх удаагаа Завхан аймгийн ахмадуудаа хүлээн авч, чуулган зохион байгуулаа. Тэрээр үр дүнгүй илтгэлээс илүү үр дүнтэй шийдвэр дээр учраас хуульд тусгах нь хамгийн чухал байгаа юм гэжээ.
Тулгамдаж байгаа олон асуудлыг хууль шийдвэрлэх боломжтой. Өндөр настны тэтгэвэр, тэтгэмж, ажиллах боломж гээд шинэчлэх , өөрчлөх олон асуудалд Завхан аймгийн ахмадууд үзэл бодлоо тусгалаа.