Я.Санжмятав өөрийн фракци, орон нутгийн нам хоёроо сонгуульд удирдах нь
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав тойрогтоо
2015.01.19

Я.Санжмятав өөрийн фракци, орон нутгийн нам хоёроо сонгуульд удирдах нь

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятав тойрогтоо ажиллаад иржээ. Тэрбээр, орон нутгийн нөхөн сонгуульд өрсөлдөж аймгийнхаа намын даргын суудлыг авсан аж. 

Нутгийн хүүгээ өнгөрөгч сонгуулиар дийлэнх хувиар дэмжин явуулсан завханчууд 2016 оны сонгуульд Я.Санжмятаваар удирдуулж орох нь зүйтэй гэж үзсэн аж. Дашрамд дурьдахад эрхэм гишүүн өнгөрөгч оны арваннэгдүгээр сард болсон фракцийнхаа хурал дээр олонхийн дэмжлэг авч Алтангадас фракцийн даргаар сонгогдсон билээ. 

Тиймээс Я.Санжмятав нь фракциасаа гадна орон нутаг, УИХ-д нутгийнхаа намыг удирдан ялалт байгуулах хоёр том ажилтай боллоо. 

Тус аймгийн намын хороо энэ сарын 16-нд буюу баасан гарагт хуралдаж 120 гишүүний 50 гаруй хувийн дэмжлэгийг авч сонгогдсон байна.