"LevelUP" хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо
Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар санхүүгийн боловсрол олгох "LevelUP" хөтөлбөрийн Завхан аймаг дахь нээлтэд УИХ-ын гишүүн М.Мандхай оролцлоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн 215 гаруй ахлах ангийн сурагчид, 15 багш хамрагдаж 4 сарын турш санхүүгийн боловсрол түгээхэд хамтран ажиллах юм байна.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын Ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо, Аймаг, дүүргийн засаг даргын тамгын газрын хамт олон хамтран оролцож байна.


Холбоотой мэдээ
2025.02.19
2025.02.17
2025.02.14