Байнгын хорооны ажлын хэсэг орон нутагт ажиллав
Зэвсэгт хүчний байгуулалт
2015.03.17

Байнгын хорооны ажлын хэсэг орон нутагт ажиллав

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 03 тоот тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний анги, салбаруудад хадгалагдаж буй авто болон тусгай зориулалтын техник болон галт хэрэгслийн хадгалалт, хамгаалалтын байдалтай газар дээр нь танилцлаа.

Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Ц.Оюунбаатар болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд орж ажиллав. Ажлын хэсэг цаашид үргэлжлүүлэн ажиллана гэж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны Ажлын алба мэдээлэв.