Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо
2012.03.14

Энхийг сахиулагчид Афганистаныг зорилоо

Афганистан Улсад үүрэг гүйцэтгэх Афганистан дахь “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн хамгаалалтын ротын VI ээлж, Нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээний сургалтын багийн IV ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнийг үдэн гаргах ажиллагаа “Чингэс хаан” Олон Улсын нисэх онгоцны буудалд боллоо.

 

Арга хэмжээнд УИХ, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны Батлан Хамгаалах болон армийн атташе дэд хурандаа Жонатан Лау болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага оролцож, энхийг сахиулагчиддаа хандан эх орон, ард түмэн, төр, засаг, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй бөгөөд асар өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн алба хаасан бүхий л үе, ажиллагааны өмнөх сургалтын явцад сурсан, дадлагажсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан мэргэжлийн болон цэргийн хэргийн өндөр ур чадвар гаргаж, цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлж, бие биедээ байнгын анхаарал, халамж тавьж, үүргээ урьдын адил амжилттай гүйцэтгээд ирэхийг захилаа.

Афганистан улсад үүрэг гүйцэтгэх энэ улаагийн цэргийн багт Зэвсэгт хүчний 25 анги, байгууллагын 130 гаруй цэргийн алба хаагч ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангаж үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг хангаж дэлхийн халуун цэг болсон Афганистан улсыг зорьж байгаа юм.

Цэргийн багийн бүрэлдэхүүнээс  “Иракийн эрх чөлөө” ажиллагаа, Сьерра Леон Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, “Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээн дэх артиллерийн сургалтын хөдөлгөөнт багт, Косово Улс дахь “KFOR”  ажиллагаа, Чад дахь НҮБ-ын ЭСА зэрэгт 70 хувь нь оролцсон бөгөөд НҮБ-ын энхийн болон олон улсын бусад ажиллагаанд өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан ажиллагааны туршлагатай байна.

Үдэн гаргах ёслолын үеэр АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны Батлан хамгаалах болон армийн атташе Жонатан Лау хэлсэн үгэндээ ирэх онуудад эвсэлийн цэргийн тоо буурч, харин Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний тоо нэмэгдэх талаар онцолж, монгол цэрэг дайчдын мэргэжлийн ур чадвар, сахилга бат өндөр байдагт ямагт бахархдаг гэдэг ээ хэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.