Э.Бат-Үүл: Бид өөрөө өөртөө эдийн засгийн хориг тавьж байна
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл
2015.02.10

Э.Бат-Үүл: Бид өөрөө өөртөө эдийн засгийн хориг тавьж байна

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож байгаа “Саус Гоби Сэндс” компанийн гурван ажилтантай очиж уулзсан.

Энэ талаар түүнээс тодруулахад тэрээр “Сүүлийн сарын дотор манай “Найрсаг Улаанбаатар” гэж нэр хүндэд үнэхээр цохилт болсон үйл явдлууд  ар араасаа боллоо.

Гадны иргэд рүү халдлаа амь насанд нь хүрлээ, хөрөнгө оруулагчдыг татвар төлөөгүй хэргээр чанга дэглэмтэй хорих ангид 5 жилээр хорихоор яллалаа. Гэхдээ ял авсан болон тэднийг өмгөөлсөн тал “хуулиа чандлан баримталж шүүх үйл ажиллагаа явсангүй”  гэж гомдол хэлээд байгаа.

Хэрвээ тэр үнэн бол бид хөрөнгө оруулагчид биднээс дайжих нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, бид өөрөө өөртөө эдийн засгшийн хориг хийх гээд байна шүү дээ.

Жишээ нь Иран улс бол цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаагаараа хоригт ордог. ОХУ бол Крымээс болж хоригт ороод эдийн засгийн маш хүнд байдалд орж байна. Гэтэл бид өөрөө өөртөө хориг тавьж байгаа мунхаглал гэж байж болохгүй” гэв.