Налайх дүүрэгт санхүүжилтийн түр горим тогтоолоо
Налайх дүүрэг
2015.02.09

Налайх дүүрэгт санхүүжилтийн түр горим тогтоолоо

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдрийг хүртэл дүүргийн 2015 оны төсвийг батлаагүй байгаа тул 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус дүүрэгт санхүүжилтийн түр горимыг тогтоохоор нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горим тогтоох тухай” А/103 дугаар захирамж гаргалаа.

Санхүүжилтийн түр горим тогтоосонтой холбогдуулан нийслэлээс Налайх дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 02 дугаар сард 416 480 300 төгрөг, 03 дугаар сард 210 000 300  байхаар тогтоож, зарцуулах зардлын хэмжээг баталлаа.

Санхүүжилтийн түр горимыг мөрдөн, дүүргийн төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болгож, санхүүжилтийн түр горимын биелэлтэд хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй храилцах хэлтсээс мэдээллээ.

НАЛАЙХ ДҮҮРЭГТ САНХҮҮЖИЛТИЙН ТҮР ГОРИМ
ТОГТООСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН 2015 ОНЫ 02, 03 ДУГААР
САРУУДАД ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ХЭМЖЭЭ