А.Ганболд: Хотыг хот болгосон нэргүй гавьяатууд бол Налайхчууд
Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболдтой ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт Багануур болон Налайх дүүргийг хот болгох асуудлаар ард иргэдээс санал асуулга авлаа. Танай Налайх дүүргийн хувьд санал асуулгад хэдий хэр хүн ам хамарч ямар үр дүн гарсан бэ ?
Манай Налайх дүүргийн хувьд түүхэн үйл явдал тохиогоод байна. Монголын хамгийн олон үндэстэн ястан оршин амьдардаг 100 жилийн түүхтэй Налайх маань хот байгуулъя хот болж хөгжье дэлхийн жишигт нийцэж хөл нийлүүлэн алхая гэсэн зорилго тавиад байна. Налайх дүүрэгт 18-аас дээш насны 19500 иргэн байдаг бөгөөд санал асуулгад 63%-нь хамрагдсан бөгөөд үүнээс 98% нь дэмжсэн байгаа.
100 жилийн өмнө 1115 онд Богд хаан хэлэхдээ “Налайх бол өргөө хотын даллагын уут юм” гэж хэлсэн байдаг. Зарлагын сав биш даллагын уут больё гэсэн сонголтыг иргэд маань хийлээ. Нийт санал асуулгадаа амжилттай оролцсон дүүргийнхээ иргэддээ баярлалаа. Мөн түүнчлэн НИТХ, Засаг дарга тэргүүтэй бүх хүчин чармайлт гаргасан ажлын хэсгийн хүмүүст бүгдэд нь баярлаж талархсанаа илэрхийлье.
Налайх маань 35 сая тонн нүүрс хотод өгсөн байдаг. Хотыг хот болгосон нэргүй гавьяатууд бол Налайхчууд юм.