Налайх дүүрэгт 09:00 цагийн байдлаар 495 хүн саналаа өгчээ
Налайх дүүрэг
2015.01.21

Налайх дүүрэгт 09:00 цагийн байдлаар 495 хүн саналаа өгчээ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах санал асуулга өнөөдөр 7 цагаас эхэлсэн.

Налайх дүүрэгт 09:00 цагийн байдлаар 495 хүн санал өгч, ирц 2,5 хувьтай байна. Тус дүүргийн санал асуулга 7 хороон дээр явагдаж байгаа  бөгөөд 21:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Налайхын иргэд Та бүхэн цахим үнэмлэхтэйгээ харъяа хороон дээрээ очиж, санал асуулгадаа идэвхитэй оролцоно уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.