Э.Бат-Үүл: Дагуул хот байгуулна гэдэг бол түүхэн үйл явдал
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2015.01.29

Э.Бат-Үүл: Дагуул хот байгуулна гэдэг бол түүхэн үйл явдал

Сая болсон дагуул хот байгуулах санал асуулгад Налайх болон Багануур дүүргийн иргэдийн оролцоо маш өндөр байлаа. Энэ хоёр дүүргийн оршин суугчдын болоод нийслэлийн хувьд ч хот байгуулна гэдэг бол түүхэн үйл явдал болох юм.

Анх удаа хот байх уу, дүүрэг байх уу гэдэг дээр иргэд санал өгсөн нь түүхэн үйл явдал боллоо. Хуучин хотыг Засаг захиргааны аргаар хотыг нэг бол үүсгэн байгуулаад нэг бол татан буулгаад л дээрээсээ шийддэг байлаа. Тухайлбал, Налайх дүүрэг гэхэд таван удаа дүүрэг, хоёр удаа хот болсон байдаг.

Ингэхдээ дандаа Засгийн газрын тогтоол шийдвэрээр явдаг байсан. Тийм учраас жинхэнэ хот болох үйл явц өрнөж байгаагүй зүгээр л засаг захиргаан^ хэмжээнд шийдвэр гаргаад л нэгжийн нэрийг л хот, дүүрэг гэж нэрлээд байсан.

Харин одоо бол жинхэнэ хот болох үйл явц явагдаж байна. Учир нь энэ удаа Засаг захиргаа оролцсон биш иргэд хүсээд байгуулах гэж байгаа юм. Бид энэ асуудлыг хэлэлцээд ИТХ-аараа оруулаад УИХ-д өргөн барих учиртай.

УИХ шийднэ гэдэгт итгэлтэй байна. Яагаад шийднэ гэж хэлж байна гэхээр иргэдийн санал өндөр байгаад оршиж байгаа юм. Бүх ард түмний санал асуулга гэдэг чинь өөрөө үнэ цэнэтэй зүйл.