Монголчууд эрүүл хүнс хэрэглэж чадаж байна уу ?
“Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Хүнсний аюулгүй байдлын талаар ярилцахаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Монголын Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа болон бусад төлөөллүүд оролцлоо.
Хүнсний аюулгүй байдал Монголд алдагдсан байгаа юу ?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хүнсний аюулгүй байдал гэж юуг хэлэх вэ гэдгээс эхлэн уг ойлголтыг авч үзэх ёстой. Хүний аюулгүй байдал гэдэг цогц ойлголтонд хүнсний аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал гэсэн ойлголтууд багтана. Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг УИХ-аас 2012 оны 12 сарын 20-ны өдөр баталсан. Хуулинд заасны дагуу эрүүл аюулгүй хүнсийг хэрэглэх боломжийг бүрэн хангагдсан гэж хэлэхгүй, бас бүрэн хангагдаагүй ч гэж хэлэхгүй. Яагаад гэвэл орчны бохирдол утаа гэх мэт хүчин зүйлээс шалтгаалаад нилээн алдагдсан байгаа.
Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа “Хүнсний аюулгүй байдал гэдэг ойлголтонд нэгдүгээрт Хүн ам хүртээмжтэй хангамжтай хүнсээр хангагдаж чадаж байна уу, хоёрдугаарт өөрийн бие организмд хэрэгтэй шимт бодисоо авч чадаж байгаа эсэх, гуравдугаарт нь хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавар үзүүлэхээргүй эрүүл аюулгүй хүнс хэрэглэж байна уу гэсэн асуудлуудыг цогцоор нь авч үзэх ёстой. Эндээс харахад 1900 оноос хойш жил ирэх тусам хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд шийдэгдэж байгаа. Монгол улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдал алдагдсан эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлтүүд нь тодорхой болох ёстой.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү