2014.12.22

Д.Ганбат: Засгийн газар ямар үлгэр дуурайлал үзүүлээд байгаа юм бэ?

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуусан асуултыг хүргэж  байна

Д.Ганбат "Засгийн газар бүрэн бүтэн багтай болсонд баяр хүргье. Ерөнхий сайдын хэлж байгаа үг таалагдаж байна. Үүнийгээ гол нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Хямрал хаана сайгүй болж байна. Ярьж байгаа зүйлтэй чинь нэг зүйл таарахгүй байна. Төрийн албан хаагчдаа цомхотгоод, цалин нэмэхгүй гэж байна. Аливаа зүйл дээрээсээ эхлэх хэрэгтэй. 15 яам, 19 дэд сайдтай болчихлоо. Тэгсэн хирнээ албан хаагчдаа цомхотгоно гээд байдаг. Засгийн газар ямар үлгэр дуурайлал үзүүлж байгаа юм бэ.

Ч.Сайханбилэг. Бидэнд төлбөрийн тэнцлийн хямрал бий болчихсон байна. Энэ цаашилбал санхүүгийн, тэгээд эдийн засгийн хямрал болно. УИХ-ын гишүүд хэрэв төрийн албан хаагчдаа цомхотго гэвэл бид цомхотгоно. Бид ер нь байдал ийм байна гэж оруулж ирж байгаа. Тиймээс Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн"