Р.Бурмаа сайд ажлаа хүлээн авав
Зургийг Shuud.mn сайтаас авав.
2014.12.10

Р.Бурмаа сайд ажлаа хүлээн авав

Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон Р.Бурмаад өнгөрсөн шөнө 01.40 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тамгыг нь гардуулан өгсөн юм.

Р.Бурмаа сайд энэ үеэр “Хэдэн зууны туршид ХАА-н үйлдвэрлэл, нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд бидний хувьд өнөөдөр энэ салбарын үйлдвэрлэлийг орчин үетэй хөл нийлүүлэн, шинжлэх ухааны дэвшилтэт ололт нэвтрүүлэх замаар нэгжээс авах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг чанаржуулах явдал туйлын чухал зорилт болж байна. Иймд мэргэжлийн хамт олонтойгоо гар нийлэн ажиллана” гэлээ.

 Р.Бурмаа сайдын намтрыг танилцуулвал:

Монгол Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга

Төгссөн сургууль, мэргэжил: 1975 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль 1982 онд БНБАУ-ын Софи хотын Техникийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр 1987 онд Монгол Улсын Их Сургуулийн Англи хэлний сургууль 1992 онд Удирдлагын хөгжлийн институт Удирдлагын арга зүйч мэргэжлээр тус тус төгссөн.