Зам тээврийн салбарт өмнөх бүтээн байгуулалтын буухиаг үргэлжлүүлэх ёстойг гишүүд хэлэв
2014.12.10

Зам тээврийн салбарт өмнөх бүтээн байгуулалтын буухиаг үргэлжлүүлэх ёстойг гишүүд хэлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Зам, тээврийн сайдаар Н.Төмөрхүүг томилох үед гишүүд санал хэллээ.

Д.Ганхуяг: Тиймээс өмнөх сайдтай сайн уулзах хэрэгтэй.

Зам тээвэр тусмаа Төмөр замын салбар энэ үед эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үед маш их нөлөөтэй байгаа. Ер нь бичиг цаасны ажил хангалттай дууссан. Тиймээс өмнөх сайдтай сайн уулзах хэрэгтэй. Шийдэх хэдхэн асуудал байгаа юм. Тавантолгой –гашуунсухайтын төмөр зам мөн Гашуун сухайт боомт, боомтын төмөр зам гээд компани байгуулагдсан хийх эзэн нь бэлэн болчихсон байгаа. Үүнийг хурдлуулах хэрэгтэй байгаа юм. Бид машинаар нүүрс, зэсийн баяжмал  тээвэрлэж байгаа учраас 1 тоннд 1км 10-15 доллар алдаад байгаа юм.  Гашуун сухайтын боомтоор жилд 30 орчим сая тонн бараа ачаа нэвтрүүлж байгаа. Жилд 400-500 сая доллар алдаж байна. Үүний тал нь төрд орох, нөгөө нь ААН-д очих боломжтой. Хятад улсын газар нутаг дээрх бүх боомтууд бэлэн болсон байгаа. Өмнөх засгийн газар 2015 оны 1 сарын 1 гэхэд энэ хэлэлцээрүүд бүгд хэрэгжиж эхлэнэ гэж төлөвлөсөн байгаа. Манайд төмөр зам бүх үйлчилгээгээ өөрсдөө хийдэг. Төмөр зам нь төмөр замаа л хийдэг бусад үйлчилгээгээ хувийн ААН-д шийлжүүлэх ёстой.

Б.Гарамгайбаатар: Маш их зовлонтой, бэрхшээл дундуур ажлууд нь явна.

Энэ салбар бол хүнд салбар. Ялангуяа хоёр хөршийн ашиг сонирхол их байдаг. Маш их зовлонтой, бэрхшээл дундуур ажлууд нь явна. Дээрээс нь хөрөнгө оруулалт их шаарддаг салбар.

О.Содбилэг: Орчин үеийн зам тээврийн хэрэглээг хэрэглэгч тал руу нь сайжруулах ёстой.

Сүүлийн үед залуучаад ямар нэг албан тушаалд томилох үед ямар нэгэн байдлаар гоочилох байдал ажиглагдаж байна. Төмөрхүү бол сайн менежер хүн. Орчин үеийн зам тээврийн хэрэглээг хэрэглэгч тал руу нь сайжруулах ёстой. Жишээ нь онгоц, вагоны билетийг интернээтээр захиалдаг, хэдэн цагаас ямар вагон явах мэдээлэл ч алга. Гэтэл бусад улс үүнийг аль хэдийнээ хийсэн.

Г.Батхүү: . Улстөрийн зорилгоор маш олон мэргэжлийн хүмүүсийг салбараас холдуулсан.

Яам түүний харъяа газруудад мэргэжлийн хүний дутагдалд орчихсон байгаа шүү. Улстөрийн зорилгоор маш олон мэргэжлийн хүмүүсийг салбараас холдуулсан. Тийм учраас мэрэгжлийн хүмүүсээс бүрдүүлсэн, улстөржилтгүй салбар болгохгүй бол стратегийн том салбар шүү. Хүмүүс МИАТ-ын хувьчилна гэдэг. Далайд гарцгүй манай улсад энэ бол стратерийн ач холбогдолтой. Монгол төр өөрөө унаатай байх ёстой. Өөрийн агаарын хөлөгтэй байж байж бусад улсын монгол руу нисэж байгаа  авиа компаниудын үнэ, давтамжыг зохицуулах бололцоо бидний гарт байнга байх ёстой гэдэг бодлогыг бариарай.

Л.Энх-Амгалан: Энэ бүтээн байгуулалтын бухиаг үргэлжлүүлээрэй

Өнгөрсөн хугацаанд зам тээврийн салбар авто замын салбарт маш том бүтээн байгуулалт хийсэн. Энэ бүтээн байгуулалтын бухиаг үргэлжлүүлээрэй. Энэ салбарт төр хувийн хэвшлийн түншлэл хамгийн их эвдэрсэн. Энэ салбарт ажиллаж байгаа компаниудтайгаа төр нь өөрөө өрсөлддөг болчихоод байгаа юм.

Я.Содбаатар:  Засгийн газар томилогдох энэ үед Засгийн газарт их юм болж байна аа.

Төмөр замын салбар дээр яаралтай шийдэх асуудал бий. Чоно борооноор гэгчээр Засгийн газар томилогдох энэ үед Засгийн газарт их юм болж байна аа. Хууль зөрчөөд санхүүгийн хэдэн байцаагчийн Сангийн яам руу аваад явчихсан байна. Би энэ талаар бичиг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Үүнээс гадна сая төмөр замын 1949, 1970 оны хэлэлцээрүүд дээр Монгол талын төлөөллийг нь хангах Зам тээврийн яамыг нь болиулаад Төрийн өмчийн хороо гэсэн бичиг Орос руу явуулаад нөгөөдөр энэ талаар хэлэлцэх гэж байна.Одоо хүртэл Монголын тал хүлээж ирсэн хүрээндээ байсан зөв шүү