Ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийг манлайлан оролцохыг уриаллаа
“Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилнө” үндэсний чуулган боллоо.
Тус чуулганд МАН-ын удирдлага, улстөрийн бусад эмэгтэйчүүдийн байгууллага, ТББ-ын төлөөллүүд гээд 800 гаруй эмэгтэйчүүд оролцжээ.
НАМЭХ нь энэ удаагийн чуулгандаа эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгааг улс орон даяар явуулж 15 мянга гаруй эмэгтэйг хамруулсан аж. Судалгаанаас эмэгтэйчүүдийн холбооныхоо үйл ажиллагааг чиглүүлэх олон чухал суурь асуудлыг гаргаад зогсохгүй төрийн бодлогод ч тусгахаар олон саналыг гаргасан байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэг “НАМЭХ түүхт 20 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Энэ баярыг тохиолдуулаад нийт эмэгтэйчүүддээ амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эдийн засгаа хөгжүүлэхдээ ногоон хөгжлийг түлхүү анхаарах ёстой. Үүн дээр эмэгтэйчүүд манлайлагч болж үйл хэргээрээ оролцоё гэж уриалж байна” гэлээ.
-Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү