СХДүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2014.11.20

Х.Нямбаатар: Эрх зүйн зөрчил гаргагчидтай эрс тэмцэнэ

Сонгинохайрхан  дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт оройн цагаар биеэ үнэлэгчид олноороо гарах болсон талаар ойр орчмын иргэд дүүргийн цагдаа болон ЗДТГ-т гомдол мэдүүлжээ.

СХДүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар “Дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газар Сонгинохайрхан дүүргийн 12 хороонд биеэ үнэлэх ажлыг зохион байгуулж байгаа эрх зүйн зөрчил гаргагчидтай эрс шийдэмгий тэмцэж энэ төрлийн зөрчлийг бүрмөсөн таслан зогсоох чиглэлээр ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар болсон.  Нийт 240 гаруй хүмүүс биеэ үнэлж байгаа гэсэн тоо гарсан” гэлээ.

Өмнө нь холбогдох байгууллагуудаас энэ төрлийн зөрчил гаргасан эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцан зөвөлгөө өгч байжээ.

                                      Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү