2014.11.13
ХААГ өнгөрсөн хоёр жилд
Бид ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай зохион байгуулна гэсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаж буй Худалдан авах ажиллагааны газар нь үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр даруй хоёр жилийн хугацаа өнгөрчээ
Энэ хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд оролцогч болон зохион байгуулагчийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, Монгол улсын цахим худалдан авалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг суртчилан таниулах, худалдан авалтад төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагааг явуулж байна