Д.Энхжаргал: Цахим тендерээр нийт 34 орчим тэрбумын хэмнэлт гаргасан
ХААГ-ын дарга Д.Энхжаргалтай ярилцлаа
-Тендер цахим хэлбэрт шилжих ажил ямар үе шаттай явагдаж байна вэ ?
10 сарын 6-нд бид хоёр жилийнхээ ажлын үр дүнг Засгийн газрын бүтээн байгуулалтын цагаар танилцуулсан байгаа. Өнгөрсөн жил бид 22 хувийг цахимаар явуулж байсан. Энэ жил 100 хувь цахимаар явуулсан. Эхний шатны ажлаа хийж дуусгаад одоо хоёрдугаар үе шатандаа явж байна. Аж ахуйн нэгжүүдээс бичиг цаас их шаарддаг. Бид төрийн лавлагааг бүгдийг цахим болгоно. Үүний дараа цахим гарын үсгээ өгч гар утсаар нь бүх мэдээллийг өгдөг болно.
-Ажлын үр дүн төсөв мөнгө хэмнэсэнтэй холбогдуулан гарч байсан. Яг хичнээн төгрөг хэмнэсэн бэ?
Уламжлалт тендер явуулдаг байхад аж ахуй нэгжид хуулбар хувь 2, эх хувь нэгийг гэж цаасанд баглаад ойролцоогоор хамгийн багадаа 5 кг, хамгийн ихдээ хоёр гурван хайрцагтай тендерийн материал ирдэг байсан. Энэ жилийн хувьд нэг ширхэг ч цаас байхгүй. Аж ахуй нэгжүүд өөрсдийн нэгдсэн файлтай болсон.
Үүний үр дүнд хэмнэлт гарч байна. Нэг компани дээр ойролцоогоор 250-400 мянган төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм байна гэж үзэж байсан. Энэ жилийн хувьд нэг тендерт л гэхэд 450-550 мянган төгрөгийн хэмнэж байна. Энэ онд нээлттэй тендерээр 126 төсөл арга хэмжээ буюу 272 багц тендер зарласан. Үүнээс 16 тэрбумын хэмнэлт гаргажээ. Нийтдээ 34 орчим тэрбумын хэмнэлт гаргасан гэж дүгнэж байна.
-ХААГ-ыг тойрсон маш их шүүмжлэл байдаг. Үүний нэг нь үнэлгээний хорооны асуудал юм. Үнэлгээний хорооны гишүүд өөрсдөө худалдан авах ажиллагаан дээр мэргэшсэн хүмүүс байх ёстой гэтэл тийм биш байна гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар ?
Монгол улсын хэмжээнд 7000, 8000 тендер байгаа. Тэрнээс улсын хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээ 340 гаруй байна. Манайд 129 төсөл арга хэмжээ бий. Үнэлгээний хороог газрын даргын тушаалаар гаргадаг. Хороонд захиалагчийн төлөөлөл буюу яамдаас, ТББ-ын төлөөллөөс 2-оос доошгүй заавал оролцдог. Орон нутгийн хувьд мэргэшсэн, сертификаттай мэргэжлийн хүмүүсийг оруулж байгаа.
-Тухайн компани тендерт шалгараад ажлаа гүйцэтгэхгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ?
-Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү