Я.Санжмятав: Цагдаагийн хувцасыг дотооддоо үйлдвэрлэнэ
Засгийн газрын харьяа 11-11 төвд өнөөдөр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ажиллаж, иргэдтэй шууд холбогдон сонирхсон асуултад нь хариулт өглөө. Энэ тухай багцлан хүргэе.
-Мэргэжилтэй ажилтнуудыг хэрхэн бэлтгэж байна вэ. Жилд 20 мянган иргэнийг ажилтай болгох зорилго тавьсан гэх мэдээлэл бий. Түүгээр тооцвол хоёр жилд 40 мянган иргэн ажилтай болжээ гэж ойлгож болох уу?
-Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд 150 мянган иргэнийг тогтмол ажилтай болгох зорилго тавьсан. Өнгөрсөн онд 51900 иргэн ажилтай болсон. Энэ онд 60 мянгад хүргэхийн төлөө зорьж байна. Энэ тоо бол тогтмол ажлын байртай болгох зорилт. Үүнээс гадна өнгөрсөн жил түр ажлын байранд зуучлагдсан иргэдийн тоо 100 мянгад хүрсэн.
Хэрвээ та ажил хайж байгаа бол шууд хороон дээрээ очиход “e-бирж” байршуулчихсан, түүнд захиалгаа өгөхөд Хөдөлмөрийн биржийнхэн утсаар холбогдоод ажилд зуучилж өгнө. Мөн мэргэжилтэй ажилтан болж болно. Энэ оны хоёрдугаар ээлжийн суралцагчдаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан бэлтгэхээр танхимын сургалт эхлээд байна. Эхний хоёр сар онол үзнэ, сүүлийн гурван сарыг үйлдвэрлэл дээр очиж дадлага хийнэ.
Дадлага хийх компанийг нь олоод өгчихөж байгаа, та гол нь үнэнч ажиллах хэрэгтэй. Суралцах хугацаанд нь сар бүр 190 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Үүнд хоол, унааны зардал шингэсэн байгаа. Мэргэжилтэй ажилтан болчихвол хаана ч ажил хийж болно. Монголын хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтнууд маш их дутагдаж байгаа. Тийм учраас энэ орон зайг Хөдөлмөрийн яам үндэсний мэргэжилтэй ажилтнаар хангах бодлого барьж ажиллаж байна.
-ЖДҮ-ийн сангаас зээл авахаар төслөө бичээд шалгарсан ч зээлийн мөнгө олгогдохгүй байна. Тус санг олон нийтэд ил тод болгох талд Хөдөлмөрийн яам юу бодож байна вэ?Энэ жилийн хувьд материал манайд орж ирээгүй байсан учраас хугацаа алдахгүйн тулд үйлдэрлэгч оронд нь захиалгаар хийлгэсэн.
Энэ жилийн хувьд материал манайд орж ирээгүй байсан учраас хугацаа алдахгүйн тулд үйлдэрлэгч оронд нь захиалгаар хийлгэсэн.
-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд түүнийгээ буцааж төлж байгаа. Тодруулж хэлбэл, гурван жилийн хугацаанд санд эргэж орж ирсэн мөнгөөр зээлээ буцааж олгож байгаа учраас хүндрэл байна. Гэхдээ Хөдөлмөрийн яам ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгож байгаа зээлийн хөрөнгийг жил тутамд өсгөх чиглэлээр ажилладаг. Өнгөрсөн жил нэг суманд ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр олгосон зээлийн хөрөнгө 150 сая төгрөг байсан. Нийт 330 сумтай. Аймаг, дүүргүүдэд ч мөн ялгаагүй өссөн.
Зээлийн санг ил тод болгох тухайд, Хөдөлмөрийн яам өнгөрсөн жилээс эхэлж анхаарсан. Зээлийн эх үүсвэрийн зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалтыг ил тод байлгахад анхаарч, бүх мэдээллийг ил тод болгосон. Цаашдаа бид ЖДҮ-ийн зээлийн хөрөнгийг 550 тэрбумд хүргэнэ.
-Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүчин авах талд ямар бодлого барьж байна вэ?
-БНСУ руу ажиллах хүчин гарч байгаа. Гэхдээ 2000 оны эхэн үетэй харьцуулахад тус улсыг зорих ажиллах хүчний тоо харьцангуй буурсан. Ер нь гадагшаа явна даа гэсэн горьдлого тээж байхынхаа оронд мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдчихвэл БНСУ-д ажиллахаас нэг их дор орохгүй цалин авах бололцоо бүрдчихсэн.
БНСУ-д ажлын байр хүнд, авч байгаа цалин эндэхээс илүү гарахгүй байна. Тэгэхээр залуус маань заавал гадагшаа явна гэж зүтгээд хэрэггүй болов уу. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 9, 11 дүгээр анги төгссөн залуус суралцаж байна, мөн их, дээд сургуульд суралцаж байсан залуус ч сурдаг. Тэднээс зарим нэг нь өнөөдөр Тавантолгойд нүүрс тээвэрлээд сарын 1.5 сая төгрөгийн цалин авч байна.
-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн техник, технологийн шинэчлэхгүй бол суралцагчид 1970-1980-аад оны хоцрогдсон тоног төхөөрөмж дээр ажиллаж байна. Жишээ нь, гагнуурчин болох залууд хэрэглээнээс гарсан гагнуураар хичээл заах юм?
-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тулгарч байгаа нийтлэг бэрхшээл энэ. Яагаад ийм байдалд орчих вэ гэвэл Монгол Улс сүүлийн 20-иод жилд мэргэжилтэй ажилтан бэлтгэх бодлого бараг байсангүй. Тийм учраас томоохон компани дээр очиж дадлага хийхгүй бол тоног төхөөрөмж нь үндсэндээ байхгүй байна. Хөдөлмөрийн яам үүнд анхаарч байгаа, 14 тэрбумаар сургалтын төвүүдийн техникийг шинэчлэх санал оруулсан.
Энэ жилийн хувьд 4.5 тэрбумаар тоног төхөөрөмжөө шинэчилнэ. Ирэх намар хичээлийн шинэ жил эхлэхэд нэлээд хувь нь шинэчлэгдсэн байх болов уу. Үе шаттайгаар сургалтад ашиглагддаг тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг хийнэ. Донор орнуудын тусламжаар шинэчлэх бодлого ч давхар хэрэгжинэ.
-Цагдаагийн дүрэмт хувцсыг яагаад жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээр хийлгүүлж болоогүй юм бэ. Энд таны оролцоо дутсан юм биш үү?
Ер нь гадагшаа явна даа гэсэн горьдлого тээж байхынхаа оронд мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдчихвэл БНСУ-д ажиллахаас нэг их дор орохгүй цалин авах бололцоо бүрдчихсэн.
-Шүүмжлэлийг хүлээж авна, хүлээн зөвшөөрч байна. Цэрэг, цагдаа, эмч гээд төрийн байгууллагын дүрэмт хувцас, бээлийг дотоодынхоо үйлдвэрээр хийлгэх ёстой. Гэхдээ цагдаа нарын хувцасны шинэчлэлийн тухайд материал нь манайд орж ирээгүй сайн чанарын даавуу юм билээ. Гал, ус, хутга зэвсэгтэй тулна, гүйдэг харайдаг гээд мэргэжлийн бас онцлог байна, тэдний ажилд.
Тэр бүхэнд зохицсон сайн чанарын материалаар цагдаагийн хувцсыг хийсэн. Энэ материал одоогоор манайд орж ирээгүй учраас хугацаа алдахгүйн тулд үйлдэрлэгч оронд нь захиалга өгч хийлгэсэн юм билээ. Үүний тулд үнэ болоод чанарын тал даар цагдаа нараасаа ч саналыг авсан. Шүүмжлэх бол амархан. Гэхдээ ирэх жилээс үндэснийхээ үйлдвэрүүдээр цагдаагийн дүрэмт хувцсыг хийлгээрэй, бид ч гэсэн бэлтгэлтэй байна гэдгийг хэлье, Х.Тэмүүжин сайд сонсч байгаа бол...
-Гадаадаас орж ирж байгаа ажилчдын тоог бууруулж болдоггүй юм уу. Хятадаас орж ирж буй ажилчдын тоонд квот тогтоож болох уу?
-Гадаадын харьяатын тухай хууль гэж бий. Гадаад иргэд Монгол Улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй, нэг орны хүн нэг хувиас хэтрэхгүй гэсэн заалттай. Энэ хуулийн хүрээнд бид ажиллаж байна. Гаднаас авах, гадагшаа гаргахаа бид аль болох багасгах бодлого барьж байна. Өнгөрсөн онд хятад ажилчны тоо 4000-аар цөөн байсан. Гэхдээ бэрхшээл гарч байна.
Сүүлийн үед 10–аас дээш давхартай барилга баригддаг болж... Өндөр барилга барихад монгол ажилчдад энэ талын туршлага, мэдлэг дутуу байна. Тиймээс эдгээр ажлыг гүйцэтгэхийн тулд гаднаас ажиллах хүч авахаас аргагүй. Энэ юуг харуулж байгаа вэ гэхээр үндэсний мэргэжилтэй ажилтнуудаа дээрх чиглэлээр яаралтай бэлтгэхийг шаардаж байгаа юм.
Ер нь ойрын дөрөв таван жилд хүн амын цонхны үе таарч байна. Үүнээс цааш Монголд ажилтан олдохгүй болж ховордоно.