Авто замчдад баяр хүргэж, батламж гардууллаа
Зам тээв­рийн яам Монголын авто­замч­­дын холбоо хамтран баяр хүр­гэж, батламж гардуулж бай­гаа юм.
2014.10.17

Авто замчдад баяр хүргэж, батламж гардууллаа

Монголчууд хэзээнээс “Зам дагаж хөгжил ирдэг” гэж хэлэх дур­тай. Үнэхээр ч зам дагаж улс орон маань хөгжиж байна. Зөв­хөн нийслэл гэлтгүй орон ну­тагт зам дагасан хөгжил яаж өрнөж байгааг хүмүүс мэ­дэж байгаа болов уу.

Зам да­гаад өндөр өндөр ба­рилгууд сүндэрлэж байгаа нь хөгж­лийн төгсгөл биш гараа. Тийм ч учраас сүүлийн хоёр жил хөгж­лийг хурдасгах ажлыг Засгийн га­зар хийж байна гэхэд болно. Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Зас­гийн газар 2016 он гэхэд бүх айм­гийн төвийг нийслэлтэй ха­туу хучилттай авто замаар хол­бох томоохон зорилтыг дэв­шүүлж, нийт 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөв­лө­сөн. 

Үүнээс сүүлийн хоёрхон жи­лийн хугацаанд 2500 км ав­то замыг барьж, аймгуудыг нийс­лэлтэй холбоод байгаа билээ.

Энэ жил Өмнөговь, Хөвс­гөл, Сүхбаатар аймгийг нийс­лэл­тэй хатуу хучилттай авто за­маар холбоод дуусч байна.

Өн­гөрсөн онд Дорноговь, Дунд­говь, Баянхонгор аймгийн тө­­вийг нийслэлтэй хатуу ху­чилт­­тай замаар холбосон бол энэ жил Өмнөговь, Хөвс­гөл, Сүхбаатар аймгийг нийс­лэл­тэй хатуу хучилттай авто за­маар холбоод дуусч байна.

Өнөөд­рийн байдлаар Хөвсгөл аймаг дөр­вөн км, Сүхбаатар аймаг 10 гаруй км замын хучилтын ажил  үлдээд байгаа юм. Авто замчид 2012-2014 онд нийтдээ 2500 км авто зам барьснаас, зөв­хөн зургаан аймгийг нийс­лэлтэй хатуу хучилттай авто за­маар холбоход улсын төсөв, Хөгж­лийн банк, гадаадын зээл тус­ламжийн хөрөнгө оруу­лал­таар нийтдээ 450 га­руй тэрбум төг­рөг, 59.2 сая ам.дол­ларын төсөвт өртөг бүхий 1162.2 км барьж байгуулжээ. 

Энэ бүтээн байгуулалтад гадаад дотоодын 17 гүйцэтгэгч, 10 зөвлөх ком­панийн 3829 ажиллах хүч, 2400 орчим машин, механизм ажил­ласан байна. Үүний дотор до­тоодын 12 компани, гадны хө­рөнгө оруулалттай таван компани ажиллажээ. 

Энэ бүтээн байгуулалтад гадаад дотоодын 17 гүйцэтгэгч, 10 зөвлөх ком­панийн 3829 ажиллах хүч, 2400 орчим машин, механизм ажил­ласан байна. Үүний дотор до­тоодын 12 компани, гадны хө­рөнгө оруулалттай таван компани ажиллажээ.

Тэгвэл өчиг­дөр аймгийн төвүүдийг нийс­лэлтэй холбосон хатуу ху­чилт­тай автозамын барилгын аж­лын гүйцэтгэгч болон зөв­лөх компаниудад батламж гар­дуулах үйл ажиллагаа боллоо. Уг ажиллагааг Зам тээврийн яам болон Монголын авто за­мын холбоо хамтран зохион бай­гуулсан юм. Энэ үеэр за­мын компанийн удирдлагууд Зам тээврийн яам нь бие дааж, тусдаа байснаар энэхүү зо­рилтот хөтөлбөр хэрэгжсэн гэд­­гийг тодотгож байлаа.

Өөрөөр хэлбэл, монгол орны хөг­жилд үнэтэй хувь нэмэр оруу­лах энэхүү яам бие даасан бод­логотой байснаар 2016 он гэ­хэд 21 аймаг нийслэлтэй ха­туу хучилттай автозамаар хол­бог­доно хэмээж байсан юм. Зам тээврийн сайдын үүрэг гүй­цэтгэгч А.Гансүх, дэд сайд Х.Ер­жан болон бусад албаны хү­мүүс автозамын компаниудад бат­ламж гардуулсан юм.

Ту­хайл­бал, “Монголын хурданы зам”, “Мотор сервис”, “Ял­гуусан”, “Эсто”, “Хотгор зам”, “Түм аривжих” зэрэг 17 гүй­цэт­гэгч компани, “Мо­наз”, Дөр­­вөн тэнхлэг”, “Хязгаар­гүй хөдөлгөөн” гэх мэт 10 зөв­лөх байгууллага энэхүү батлам­жийг гардаж авлаа.  Дээрх үйл ажил­лагааны үеэр Зам тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Ган­сүх “Засгийн газраас маш том зо­рилт дэвшүүлэн ажиллаж бай­гаа. 

2016 он гэхэд 21 аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбоно гэсэн байгаа. Өнгөрсөн онд болон энэ жил зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай за­маар холбоод байна. Ин­гээд дээрх ажлыг хийсэн за­мын компаниудаа Засгийн газ­рын мөрийн хөтөлбөрийг хэ­рэг­жүүлж ажилласан хэ­мээн батламж гардуулж бай­на.

Компаниуд маань энэ зо­­рил­тыг хэрэгжүүлэхийн тулд маш их зүтгэл гаргаж, цаг нар­­тай уралдаж том зорил­тыг хэрэгжүүлсэн учраас Зам тээв­рийн яам Монголын авто­замч­­дын холбоо хамтран баяр хүр­гэж, батламж гардуулж бай­гаа юм. Харин  2016 он гэхэд үлдсэн айм­гуудаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно гэсэн зорилт тавьж байгаа. 

Энэ  дагуу ирэх жилүүдэд баруун аймгуудыг холбох зорилт хэ­рэгжих байх гэж найдаж бай­на” хэмээлээ.  Дашрамд дурь­дахад, нийслэлтэй хатуу ху­чилт­тай за­маар холбогдсон зур­гаан айм­гийн төлөөлөл энэ­хүү үйл ажил­лагаанд орол­цож, Зам тээв­­рийн сайдын үүрэг гүй­цэт­гэгч А.Гансүхэд айм­гийнхаа хүн­­­дэт иргэний тэмдгийг гар­дуул­сан юм.