С.Эрдэнэ: Ахмадуудад чиглэсэн зорилтод төслүүдийг шат дараатай хэрэгжүүлнэ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.10.01

С.Эрдэнэ: Ахмадуудад чиглэсэн зорилтод төслүүдийг шат дараатай хэрэгжүүлнэ

Ахмад настны хөгжил, хамгааллын асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй  ярилцлаа.

Өнөөдөр ахмад настны эр­хийг хамгаалах олон улсын өдөр,  энэ жил ямар уриан дор хэр­хэн тэмдэглэж байна вэ? 

Тийм ээ, өнөөдөр ахмад настны олон улсын өдрийг дэлхий даяараа 24 дэх удаагаа тэмдэглэж байна. Энэ жил “Хэнийг ч бүү орхигдуул Хүн бүрт зориулсан нийгмийг дэм­жицгээе” гэсэн уриан дор тэм­дэглэж байгааг тохиолдуулан Монголын нийт ахмадууддаа Олон улсын ахмадын өдрийн мэндийг дэвшүүлье.

Энэ 21 дүгээр зуунд хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудал бол хүн ам зүйн насны бүтцэд гарч буй өөрчлөлт, насжилт, түүнд нийгэм хэрхэн бэлтгэх вэ гэдэг  сорилт юм. НҮБ-ын тооцоогоор 2030 он гэхэд 60-аас дээш насны ахмадуудын тоо 1,4 тэрбумд хүрч, дэлхийн нийт хүн амын 20 хувийг эзэлнэ гэж үзэж байна.

Тийм ч учраас ирээдүйд ахмад настнууд нийгмийн дунд томоохон байр суурь эзэлнэ гэдэгт өнөөдрөөс эхлэн бэлтгэж, нас дорой болсон эсэхээс үл хамааран хүний ёсоор эрхээ эдлэн амар тайван, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд ний­гэм анхаарах шаардлагатай байна. 

-Салбарын сайдын хувьд Монгол Улсын ахмад наст­нуу­дын хөгжил, хамгаал­лын та­лаар авч хэрэгжүүлж байгаа ар­га хэмжээнийхээ талаар би­дэнд хуваалцаач?

Манай ахмадууд бол эх орныхоо бү­рэн эрхт байдал, тусгаар тогт­нол, бүтээн бай­гуулалтын төлөө за­луу, халуун нас, эрдэм мэдлэг, хүч чадлаа зо­риулж  ажилласан бидний өмөг түшиг болсон хүмүүс. Ах­мад наст­нууд хэдийгээр ний­гэмд аль хэдийнэ хувь нэмрээ оруул­сан боловч өнөөдөр хүр­тэл гэр бүлийн дунд маш чу­хал үүрэг гүйцэтгэсэн хэвээр бай­на.

Тэдний оруулж буй хувь нэмрийг мөнгөөр хэмжиж үнэл­бэл чамгүй дүн харагдах байх. Хүүхэд харах, өвчтөн асрах, ач гучаа сургууль цэцэрлэгт нь зөөх,  сурган хүмүүжүүлэх, хоол хийх, цэвэрлэх гээд хөдөлж байгаа цаг­таа байнга л хөдөлмөрлөж, нэг ёсон­доо өртөг бүтээх үйл явцад хувь нэмрээ оруулдаг хүмүүс.

Гэх­дээ ахмадуудыг зөвхөн уламж­лалт зан заншлын дагуу гэр бү­лийн хүрээнд ач гучаа харсан нэр­тэй гэрийн хорионд байж, хүү­хэд өсгөх хөлсгүй хөдөлмөр эрх­лүүлсээр байх уу гэдэгт бид дүгнэлт хийх ёстой.

Өнөөдөр ахмадууд нийг­мийн гадна үлдэхгүйн тулд нийг­мийн хурдацтай хувьслыг да­гаж хөгжих шаардлагатай бай­на, цахим ертөнцтэй харьцаж, чий­рэгжүүлэлт, бодибилдинг, хийн дасгал, ахмадын спортын төр­лүү­дээр хичээллэх хэрэгцээтэй бай­даг. Гэтэл бодит байдалд зуны цагт сүү­дэр бараадаж гадаа нарлахаас  өөрөөр тэдэнд хөгжих боломж, нөхцөл, орчин, санхүүгийн ча­давхи бараг алга гэж үзэж болно.

Ах­мад настнууд залуучуудын ний­гэм, эдийн засгийн хөгжлөөс улам бүр хоцрогдож, зах зээлээс ша­хагдаж, хүчгүйдэж байна. Энэ бү­хэн нь тэднийг нийгэм, гэр бүл­дээ хэрэгцээгүй илүүдэл, хоц­рогд­сон хүн мэт сэтгэгдэлтэй бол­годог. 

Гэтэл ахмад настны ний­гэмд гүйцэтгэх үүрэг яг л за­луу идэр чийрэг насныхантай адил зайлшгүй чухал юм. Тэдэнд оюуны хөдөлмөр эрхлэх асар их турш­лага, нөөц байна. Хойч үе, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга ухаан, амьдралын туршлага байна. 

Ийм учраас бид ахмадууд бол хөгжих боломжтой иргэд, харин хөгжих нөхцөл орчинг нийгмээс бүрдүүлэхэд анхаарах нь чухал юм бай­на гэдэгт бодлогоо чиглүүлж бай­на.  

-Шинэ Засгийн газар байгуу­лагдс­анаас хойш энэ чиглэлээр ямар ажлуудыг хийсэн бэ? 
Монгол Улсад  220 гаруй мянган ахмад настан байгаагийн 20 шахам хувь нь түр болон байн­гын ажлын байранд манаач, жижүүр,багш, эмч, төрөл бүрийн зөв­лөх үйлчилгээ эрхэлж байна.

Энэ онд Монголын ахмад  мэргэ­жилтнүүдийн Үндэсний сүлжээ, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сис­те­мийг байгууллаа. Мөн ахмад мэргэжилтнүүдийн зөвлөгөө өгөх, гэрээгээр, түр хугацаагаар ажиллуулах хөтөлбөр батлан гар­га­лаа. Монгол Улсад  220 гаруй мянган ахмад настан байгаагийн 20 шахам хувь нь түр болон байн­гын ажлын байранд манаач, жи­жүүр,багш, эмч, төрөл бүрийн зөв­лөх үйлчилгээ эрхэлж байна.

Бусад ахмадуудын дунд биеийн бо­лон оюуны өндөр чадвартай олон ахмадууд байгааг ажиллах хүч­ний багагүй нөөц гэж үзэж Хөдөлмөрийн яамтай хамтарч “Ахмад мэ­гэжилтний зөвлөх үйл­чилгээ төсөл”-ийг хэрэгжүүлж бай­на. 

Уг төслийн хүрээнд 193 ах­мад мэргэжилтнийг түр ажлын байр­тай болгосны дээр ахмадын эрх ашгийг төлөөлөн хамгаалдаг олон ТББ-уудын үйл ажиллагааг дэм­жиж байна. Ахмадын эрүүл, идэв­хтэй насжилтыг дэмжин, наст­ны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор “Эрүүл нас­жилт- настны эрүүл мэнд” үн­­дэсний хөтөлбөрийг мөн хэ­рэг­жүүлж байна.

Цаашдаа ах­мад наст­ны эрхийн асуудлыг холбог­дох хуулинд тусгахаар ажиллаж бай­на. Учир нь сүүлийн жилүүдэд өн­дөр настандаа анхаарал халамж та­вихгүй байх, гадуурхах, дарамт хү­чирхийллийн дор байлгах, тэд­нээс харилцаагаа таслах, су­раггүй алга болох хаях явдлууд га­рах болж эцэг эх, үр хүүхэд, Мон­гол хүн хоорондын харилцаа эрс өөрчлөгдөх эмгэнэлт дүр зу­раг харагдах боллоо. 

Уул нь Мон­голчууд бид өвөг дээдэс, ахмад наст­наа хүндэтгэн өөрсдийн гар дээр асрамжлан хамгаалдаг нан­дин уламжлалаа хадгалж үлдсэн цөө­хөн ард түмний нэг. Энэ уламжлалыг бид таслах учиргүй.

Ахмад настны гэр бүлийнхэнтэй ажиллах нийгмийн ажлыг үндэс­ний хэмжээнд зохион байгуулах, ахмадуудад нийгмийн үйл­чилгээг хүргэх, хууль эрх зүйн мэ­дээлэл өгөх, гэрээр нь асрах, эрхийг нь хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлуудыг бий болгох, эдгээр асуудлуудыг холбогдох хуулиудад тус­гахаар ажиллаж байна. 

-Ахмад настны хөгжлийн асууд­лыг хөндөж байгаа нь ихээ­хэн чухал байна. Гэхдээ ах­мадуудаас байнга тавьдаг хү­сэлт бол тэтгэврийн хэмжээг нэ­мэг­дүүлэх асуудал байдаг. Энэ талаар ямар бодлого ба­римталж байгаа вэ?

НҮБ-ын тооцоогоор 2030 он гэхэд 60-аас дээш насны ахмадуудын тоо 1,4 тэрбумд хүрч, дэлхийн нийт хүн амын 20 хувийг эзэлнэ.

Ахмад настны  аж амьдрал, амьд­ралын чанарыг дээшлүүлэх бодлогын цөм нь ахмадуудын тэт­гэврийн хэмжээг хангалттай байл­гах, эдийн засгийн чадамжтай байл­­гах асуудал билээ. Ахмадуудаа орлогын баталгаагаар хангаж, ядуур­лаас сэргийлэх нь нэн тэр­гүүний анхаарууштай бодлого. Манайд өнөөдөр нийт ахмадууд 100 хувь тэтгэвэртэй байхаар нийг­мийн даатгал, халамжийн хуу­лиудад хуульчилсан. Энэ бол том амжилт. Гэхдээ энэ дүр зураг ирээ­дүйд өөрчлөгдөж болзошгүй. 

Хөдөлмөрийн насны олон иргэд янз бүрийн шалтгааны улмаас өнөөдөр тэтгэврийн даатгалд хам­рагдахгүй байгаа нь тэднийг ирээдүйд өндөр насны тэтгэвэр авах эрх үүсгэхгүй нөхцөлд хүр­гэх эрсдэлтэй байна. Иймд тэтгэв­рийн даатгалын хамрах хүрээг өр­гөтгөх, тэтгэврийн шинэчлэлийг хийх асуудал Засгийн газрын том зорилтын нэг болж байна.

Хэдийгээр ахмадууд тэтгэвэртэй боловч хэмжээ нь амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа талаар гомдол хамгийн их ирдэг. Улс төрийн сонгууль болох хугацаатай урал­даж тэтгэврийг үе үе нэмэг­дүүл­дэг, тэр нь үнэ ханшийг өс­гөх шалтгаан болдог гээд учир ду­тагдалтай арга хэмжээнүүдийг бид хэрэгжүүлсээр ирсэн. 

Зүй нь бол тэтгэврийн хэмжээг үнэ хан­ш­ийн өсөлттэй уялдуулан, ханш өөрч­лөгдөх үед түүнийг нө­хө­хүйц байдлаар автоматаар нэ­мэг­дүүл­дэг улс төрөөс хараат бус зөв бод­логыг нэвтрүүлэх учиртай. Ийм ч учраас улсын төсвийн орлогын бололцоонд үндэслэн өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс эхлэн ах­мадуудын тэтгэврийн хэмжээг 2013 оны инфляцийн төвшинг нө­хө­хүйц хэмжээнд нэмэгдүүлсэн.

Хэдийгээр энэ нэмэгдлийн хэмжээ бага хэдий ч цаашид эдийн засгийн боломж сайжрахын хэрээр аажим нэмэгдүүлэх бодлого барина гэж үзэж байна. Манай салбарт 2013 онд хийсэн томоохон ажил гэвэл “Ажил­ласан жил, тэтгэврийн даат­галын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу нийт 494.8  орчим мянган иргэний ажилласан хугацааг нөхөн тооцлоо. Үүнээс 64.0 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийг 2014 оны хоёрдугаар са­рын 01-нээс эхлэн нөхөн тоо­цуул­сан жилээс хамааруулан мөн нэмэгдүүлсэн. 

Өнгөрсөн онд нийгмийн ха­ламжийн сангаас ахмадуудад зо­риулж 14.2 тэрбум төгрөг зар­цуулсан.
-Ахмадуудад өндөр насны тэт­гэвэр олгохоос гадна бу­сад төрлийн ямар тэтгэмж, хөн­гөлөлт үзүүлдэг вэ. Эдгээрт ах­мадууд хангалттай хамрагдаж  чад­даг болов уу?

Ахмадууд маань нийгмийн хам­­гааллын тухай хуулийн дагуу хэд хэдэн хөнгөлөлт үйлчилгээ хүрт­дэг. Өнгөрсөн онд нийгмийн ха­ламжийн сангаас ахмадуудад зо­риулж 14.2 тэрбум төгрөг зар­цуулж, нийт 120 гаруй мянган ах­мад настныг хөнгөлөлт, тусламж үйл­чилгээнд хамруулсан.

Ту­хайл­бал, ахмадын зориулалттай ам­ралт, сувиллын газарт амрахад ор хоногийн төлбөрөөс хөнгөлөлт үзүүлдэг, хоёр ахмад настны нэг нь хэвтэрт байвал нөгөө нь асарч болох бөгөөд сар бүр тодорхой хэмжээний тэтгэмж олгодог. Түүнч­лэн ахмадуудад орон сууц, тү­­лээ нүүрсний хөнгөлөлтийг жилд нэг удаа ол­го­хоос гад­на сэр­гээн за­сах, өд­рийн эм­чил­гээ үйл­чил­­­гээ, гэ­рийн ас­рамжид хам­руулж байна. 

-Цаашид ахма­дуу­дад чиглэ­сэн хөгж­лийн ямар бод­логыг хэрэгжүүлэх бол?

Цаашид Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг илүү өргөн хүрээтэй болгож ахмадын эрх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, насан туршийн боловсролын асууд­­луудыг тусгасан байдлаар шинэчилсэн найруулга хийхээр ажил­­лаж байна.

Ахмадуудын дунд мэдлэг чадвараа залуу үедээ өв­лүүлэх замаар хөгжилд хувь нэм­рээ оруулж, орлогоо нэмэг­дүү­­лэх боломж бүрдүүлэхэд чиг­­лэсэн зорилтот төслүүдийг хэ­­рэг­жүүлэх санаачлагыг улам дэм­жиж, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг нэмэгдүүлэх ажлыг зо­хион байгуулна.

Ахмад настанд үзүү­лэх үйлчилгээний нэр төр­лийг нэмэгдүүлэх, чанарыг сайж­руулах, сэтгэл ханамжийн ба­талгааг дээшлүүлэх, “Ахмадын  орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ах­мадын орон сууцны асуудлыг шийд­вэрлэх, хөдөө алслагдсан бү­сэд амьдарч буй ахмадуудад нийг­мийн суурь үйлчилгээг хүргэх ме­ханизмыг боловсронгуй болгох зэрэг ажлыг шат дараатай зохион бай­гуулж, хэрэгжүүлэхийг зорьж бай­на.