2014.08.28

С.Эрдэнэ: Тэд бол түүхийн амьд гэрчүүд

Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд Засгийн газраас ахмад дайчдад зориулж нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн.

Энэ ажлыг хэрэгжүүлж Засгийн газрын тогтоолын дагуу Хүн амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ Баянгол дүүргийн ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж тэтгэмжийг нь гардуулан өглөө.

Халх голын дайнд оролцсон 37  ахмад дайчны тав нь нийслэлийн Баянгол дүүрэгт амьдардаг аж.

Энэ үеэр Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ “Тэд бол түүхийн амьд гэрчүүд” хэмээн онцлон хэллээ. Олон жил улиран одоход дайны үнэн мөн чанарыг тодруулах хэцүү болсон энэ үед төр засгийн зүгээс ч дайнд оролцож явсан ахмадуудад анхаарч тэдний сургаалийг ирээдүй хойч үедээ таниулах тал дээр анхаарч байгаа юм.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү