2013 оны залуус энэ сарын 27-ны бямба гаригт Төрийн ордны их танхимд “Оны залуу” лекц уншина.
2014.09.22
Оны залуус Төрийн ордонд лекц уншина
Монголын залуучуудын холбоо”, “Залуу удирдагч сан” санаачлан, Монгол Улсын өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, төр нийгмийн залуу зүтгэлтэн, бизнесменүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос оны залуу шалгаруулах “Next Stop” харшийн наадам зохион байгуулж ирсэн.
Энэ наадмаас 1992 онд нийгэм, улс төрийн оны залуугаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн оны залуугаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал тодорсон юм.
Тэгвэл 2013 оны нийгэм, улс төрийн оны залуугаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, эдийн засаг бизнесийн салбарын оны залуугаар “Вульф петролеум” компанийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж шалгарсан.
Оны залуус тогтсон уламжлалын дагуу Монголын залуучуудад зориулан лекц уншдаг. 2013 оны залуус энэ сарын 27-ны бямба гаригт Төрийн ордны их танхимд “Оны залуу” лекц уншина.