Улаанбаатар хотод Энэтхэг сургууль байгуулах санал тавилаа
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат- Үүл болон Энэтхэг Улсын бүрэн эрхт элчин сайд Сумнат Гош нар
2014.09.08

Улаанбаатар хотод Энэтхэг сургууль байгуулах санал тавилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат- Үүл Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Сумнат Гошийг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтаар Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, цаашид хамтран ажиллах, авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм.

Монгол Улсад Энэтхэг Улсаас 200 орчим иргэн оршин суудаг бөгөөд тэдгээр иргэдэд нийслэлийн зүгээс шаардлагатай үед туслалцаа, дэжмлэг үзүүлж байхыг ноён Сумнат Гош хүслээ.

Мөн ойрын хугацаанд Улаанбаатар хотод Энэтхэг сургууль байгуулах хоёр орны гэрээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Харин нийслэлийн Засаг дарга Энэтхэг сургууль байгуулах асуудлыг дэмжиж, хууль эрх зүйн хүрээнд бүх асуудлыг шийдэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.