
2014.09.10
УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар цалингаа оюутнуудад хандивлана
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Х.Баттулга нар өөрсдийн цалингаа сонгогдсон тойргийнхоо оюутнуудад хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Тэд сар тутмын цалингаараа оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан байна. Энэхүү тэтгэлэгт Баянхонгор аймгийн харьяат 1-3 дугаар курсын оюутнууд хамрагдах боломжтой аж.Тус аймгийн нийт 94 оюутан энэ тэтгэлэгт хамрагдах юм байна.
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг энэ сарын 12-ны дотор хүлээн авах аж.