2014.09.05
Залуучууд энхтайванд нөлөөлж чадна
Зүүн хойд Азийн оюутны чуулга уулзалт өнгөрсөн сарын 21-23-ны хооронд Солонгос улсын Күүкминг их сургуульд болж өнгөрөв.
Уг чуулга уулзалтанд Хятад, Солонгос, Япон зэрэг орнуудын 80 гаруй оюутнууд оролцжээ.
Харин манай улсаас 14 төлөөлөгч оролцож ШУТИС-н түүх нийгмийн ухааны доктор, профессор Н.Галиймаа “Зүүн хойд Ази ба Монгол улсын харилцаа” сэдвээр илтгэл тавьсан байна. Уг илтгэлд Зүүн хойд Азийн орнуудын хоорондын харилцаа холбоо ямар түвшинд байгаа, ирээдүйд эерэг нөхөрсөг хөгжлийг бий болгоход монгол залуус юу хийж байгаа болон хийж чадах боломжтой вэ гэдгийг дурджээ.