“Бид Оюутан боллоо”-2014 хөтөлбөрт нэгдээрэй
2014.09.05

“Бид Оюутан боллоо”-2014 хөтөлбөрт нэгдээрэй

“Оюуны эрэл” оюутны  холбооноос их дээд сургуульд элсэн орж буй нэгдүгээр курсийн оюутан залууст туслах, мэдээлэл өгөх үүднээс энэ сарын 20-ны өдөр “Бид оюутан боллоо” хөтөлбөрөө  зохиохоор болжээ.

Тус хөтөлбөр нь Их дээд сургуульд элсэн орж буй 1-р курсынханд зориулан ном бичиг хэргийн үзэсгэлэн худалдаа, Гадаад хэл, гадаадад тэтгэлэгтэй суралцах боломжууд болон хаана хэрхэн шалгаруулах тухай мэдээлэл, Мөн хувь хүний хөгжилд чиглэсэн сургалт боловсрол болон гоо зүй, хувцаслалт стиль имижийг хэрхэн зохистой, зохимжтой бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөх, үзүүлбэр үзүүлэх гэх мэт олон сонирхолтой ажлуудыг төлөвлөөд байгаа ажээ.