2014.09.08

Н.Отгонбаяр: Энэ жил 350 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийгээд байна

Шадар сайдын эрхлэх зургаан агентлаг үйл ажиллагаагаа танилцуулж нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа. Үүний хүрээнд ХААГ-ын хэлтсийн дарга Н.Отгонбаяр товч мэдээлэл өглөө.

Тэгэхээр энэ өдөрлөг хэр амжилттай болов. Иргэд хэр мэдээлэл авч чадсан бэ ?

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэлтийг сурталчлах, иргэд олон нийтэд мэдээллэх зорилгоор Монгол улсын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд зургаан агентлагийн зүгээс өөрсдийн ажил үйлчилгээ, бүтээгдэхүүний нэр төрөл, хүртээмжийг танилцуулах, аж ахуй нэгж байгууллага болон хэрэгцээт мэдээллийг өгөх нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.

Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнээр иргэдэд ихээхэн таатай нөхцөл бүрдэж байгаа. Танай газрын хувьд энэ байдал хэр үр дүнтэй байна вэ ?

Өдөрлөгтэй холбогдуулаад ХААГ болон Нийслэлийн ХААГ-ууд хамтран худалдан авах ажиллагааны ил тод байдлыг мэдээллэх, худалдан авах ажиллагаанд оролцогчдод хоёр өдрийн үнэгүй сургалт, хуулийн зөвлөгөө мэдээ мэдээлэл солилцох зэрэг нэг дороос цогц мэдээлэл авах ажлыг хийлээ.

Өнөөдөр 2014 онд улсын төсвөөр хэрэгжүүлэх 145 төсөл арга хэмжээний 273 багц ажил байгаагаас 94 хувь хэрэгжээд дууссан.  Үүнд ойролцоогоор 350-аад тэрбум төгрөгийн хөрөнгөөр санхүүжээд байна.

Энэ бүх худалдан авалт нь цахим хэлбэрээр явагдсанаар онцлог байгаа.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү