Даатгалын зах зээлийг томруулдаг шилээр харсан нь
Хэлэлцүүлгийн линк: http://vip76.mn/forum?id=32
2014.09.03

Даатгалын зах зээлийг томруулдаг шилээр харсан нь

Vip76.mn сайтаас Монголын Даатгагчдын Холбоотой хамтраад “Хүртээмжтэй даатгал” сэдвээр даатгалын салбарт ажиллаж буй мэргэжлийн оролцогчид тэр дундаа компанийн удирдлагууд болон мэргэжлийн холбоод, даатгалын бодлогыг тодорхойлогч төрийн байгууллагын төлөөллийг оролцуулсан онлайн хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн линк: http://vip76.mn/forum?id=32

Манай улсын ДНБ-ийн нэг хүрэхгүй хувийг даатгалын салбар эзэлдэг. Төрөөс санхүүгийн зах зээлийг дэмжсэн дорвитой бодлого явуулахгүй

Эх сурвалж: Монгол банк 2013 он

байснаас болж банкны салбар дангаараа 95 хувийг бүрдүүлэх болсон. Гэвч урт удаан хугацааны томоохон төсөл хөтөлбөрүүд санхүүгийн бусад хэрэгслийг үгүйлж, даатгалын эрэлтийг үүсгэжээ.

Ийнхүү Улсын их хурлаас Санхүүгийн салбарыг хөгжүүлэх зорилгоор дунд хугацааны хөгжлийн стратегийг баталсан.

Гэхдээ даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн бодлого хэрэгтэйг экспертүүд хэлсэн юм. Нэг талаас нийт иргэдийн 10 хүрэхгүй хувь нь даатгалд хамрагдаж байгаа нь тааруухан үзүүлэлт бөгөөд иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах шаардлагатай.

Чөдөр тушаа болсон дүрэм журмуудыг өөрчлөх хэрэгтэй

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо эрсдлээ бодож даатгалын компаниудыг сайн хашиж, зохицуулалт хийсэн ч нөгөө талдаа салбарын хөгжилд чөдөр тушаа болсон дүрэм журмуудыг өөрчлөх хэрэгцээ гарсаныг экспертүүдийн төлөөлөл хэлсэн юм.

Нэгэнтээ хөгжлийн асуудлыг ярьсан учир хүний нөөцийн чадавхи, сургалтын чанар, хууль эрх зүйн орчны таатай нөхцлийг бүрдүүлэх нь зүйн хэрэг.  

Үүнээс гадна хувийн хэвшлийнхэн төрийн зүгээс үндэсний даатгалын корпораци байгуулсанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Харин салбарын бодлогыг тодорхойлогч Сангийн яамны зүгээс тэднийг одоохондоо экспортын даатгал болон давхар даатгал хийх хэмжээнд хүрээгүй хэмээн тайлбарлаж байв.

Экспертүүдийн саналыг багцлан хүргэе.

-Давхар даатгалыг хөгжүүлмээр байна
-Хамгийн чухал нь даатгуулагч иргэдийн санхүү, даатгалын мэдлэг боловсролыг дээшлүүлэх
-Нэг талаас даатгалын хүртээмжийг сайжруулах ёстой ч нөгөө талаар компаниуд санхүүгийн чадавхиа нэмэгдүүлэх хэрэгтэй
-Аливаа хувийн хэвшлийн оролцоотой салбарт төр оролцож болохгүй. Харин төрийн зүгээс зохицуулалтыг аль болох хувийн хэвшлээ дэмжсэн байдлаар хийвэл дээр.
-Даатгалын хүний нөөц тогтворгүй байна
-Төр өөрийгөө ачаанаас хөнгөлөх хэрэгтэй. Ихэнхи улс орныг харахад нийгмийн даатгалыг хувьд шилжүүлсэн буюу хосолмол хэлбэрээр зохицуулдаг.