Автобусны үнийг чөлөөлнө
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид автобусны үнийг инфляцитай уялдан өсч буурдаг байх тогтолцоог шилжүүлэхээр ярьж байна.
Хэрвээ журам батлагдвал автобус компаниуд өөрсдийн тээврийн үнэ ханшийг зах зээлийн жамаар тогтоох юм. Тасалбарын үнийг 1500 төгрөг болгох эсвэл 30 мянган төгрөг төлөөд нэг сар тухайн компанийн автобусаар зорчих гэсэн хоёр сонголт байна.
Нийтийн тээврийн салбарт хийж байгаа бас нэг өөрчлөлт нь энэ болж байна. Төрийн өмчид аж ахуйн нэгжид алдагдалтай төсвөөс татаас авсаар ирсэн юм.
НИТХ-ын дарга Д.Баттулга одоогийн нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд 400-500 төгрөгөөр зорчиж байгаа. Ийм түвшинд байна гэдэг нь инфляцийг өсгөж байна л гэсэн үг.
Автобусанд явж байгаа иргэдийн зорчих тоогоор л үнэ асуудал тодорхойлогдох ёстой. Автобус компаниуд сарын хугацаанд хүчинтэй тасалбар гаргах саналаа хотын захиргаанд уламжилсан.
30 мянган төгрөгийн үнэтэй энэ тасалбарыг худалдан авчихвал тэд эрдсдэлгүй болох тооцоо бий. Аль эсвэл тасалбарын үнийг 1500 төгрөг болгочихвол нөхөн олговрыг зогсоож болно гэж тулгаад байна. Инфляцитай уялдан үнийг өөрчилж байх санал багагүй маргааныг дагуулах бололтой.