Д.Энхжаргал: 100-150 ортой есөн цэцэрлэгийн, барилгын гүйцэтгэгч компани шалгарсан
Төслийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 385 тэрбум төгрөгийн бүтээн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Өнөөдрийн байдлаар дээрх байдлын 76 хувь буюу 290 гаруй тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулаад байгаа юм байна.
Эдгээр ажлаас зам тээвэр болон эрчим хүчний чиглэлээр хийгдэх ажил хамгийн сайн байгаа бол харин боловсрол эрүүл мэндийн бүтээн байгуулалтын тендерийн ажил удаашралтай байгаа гэж худалдах авах газраас мэдэгдсэн байна. Энэ жил дулаан цахилгааны асуудалд хэд хэдэн бүтээн байгуулалт өрнөсөн учраас өвлийн бэлтгэлд санаа зовохгүй байх боломж олон газарт нээгдэж байгааг албаныхан онцоллоо.
Тухайлбал найман ширхэг 10 квт хуваарьлах байгууламж дэд станцын бүтээн байгуулалтын шинэчлэлийг Улаанбаатар Дархан-Уул, Дорно-Говь, Баян-Өлгий аймгуудад хийгдсэн байна. Мөн гурван аймгийн таван багийн нутагт цахилгаан хангамжийн ажлыг гүйцэтгэжээ.
Харин боловсролын талын бүтээн байгуулалтын талаар тендерүүд бага зэрэг асуудалтай байна. Завхан аймагт нэг ажил тэндээ зарлагдчихсан байсан. Баянхонгор аймагт хийгдэх сургууль цэцэрлэгийн барилга концессийн гэрээгээр хийгдчихсэн байсан учраас энэ нь сая засгийн газрын хурлаар тогтоосон.
Энэ жилийн хувьд 220-928 хүүхдийн суудалтай гурван сургуулийг гүйцэтгэгч нь шалгаруулж өгсөн байна. Өвөрхангай, Хөвсгөл аймаг болон хоёр суманд 100-150 ортой есөн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч шалгарсан байгаа гэж Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал хэллээ.