Бид чадаж байна
Сүүлийн 20 гаруй жилд монголчууд бид анх удаа өөрсдийн хүчээр бүтээн босгосон цементийн үйлдвэрийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор нээв.
Байгаль орчинд ээлтэй, эр чим хүчинд хэмнэлттэй, хүчин чадал өндөртэй энэ үйлдвэрийг манай үндэсний хөрөнгө оруулагчид, үндэсний компаниуд Хөтөлд байгууллаа. Үйлдвэрийн нээлтэд оролцсон Ерөнхий сайд “Ийм үйлдвэр байгуулна гэж байхад нь би анх итгээгүй. Гэтэл хоёр жил хүрэхгүй хугацаанд манайхан ийм том үйлдвэр байгуулчихлаа” гэж ярьж байсан. Шинэ үйлдвэр нэг жилд сая тонн цемент үйлдвэрлэж, улсынхаа хэрэгцээний тэн хагасаас илүүг нь хангаж, олон сая долларыг эх орондоо авч үлдэхээр болсонд олон хүн баяртай байсан төдийгүй “Бид чадлаа, чадаж байна” гэцгээж байв. Тийм ээ, бид чадаж байна.
Шинэ үйлдвэр нэг жилд сая тонн цемент үйлдвэрлэж, улсынхаа хэрэгцээний тэн хагасаас илүүг нь хангаж, олон сая долларыг эх орондоо авч үлдэхээр болсон.
Удахгүй орчин үеийн технологи бүхий төмөрлөгийн үйлдвэр Дарханд байгуулна гэхээр монгол хүн л бол огшихгүй байхын аргагүй. Монголын хөгжил гаднынхны гарт бус, бид өөрсдөө л зүтгэж байж улсаа хөгжүүлнэ гэдгийг үндэсний хөрөнгө оруулагч “Бэйзмент” компанийнхан бодитоор харууллаа. Үндэсний хөрөнгө оруулагчид, үндэсний компанийнхнаа дэмжвэл тэд юуг ч хийж, бүтээх чадалтай, чадвартай бол жээ. Тус компанийнханд болон гол хөрөнгө оруулагч Улаан баатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Хөгж л ийн банкныханд баяр лалаа гэхэд ч багадна. Энэ бүтээн байгуулалттай холбогдуулан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нарын сэтгэгдлийг сонссон юм.
Б.Гарамгайбаатар (УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга)
-Хөтөлийн үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлд вэрлэх боллоо. Хүчин чадлын хувьд үнэхээр сайн, шинэ техно логийн үйлдвэр. Бид цементийг зөвхөн гаднаас авдаг байсан бол одоо дотоодоосоо хэрэгцээнийхээ дийлэн хийг хангахаар болж байна. Барилга, замын бүтээн байгуулалтад сайн чанарын цемент нийлүүлнэ гэсэн үг. Дотооддоо үйлдвэрлэж байгаа тул цементийн үнэ тодорхой хэмжээгээр буурна.
Барилгын гол материалын үнэ буурахаар дараа дараагийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үнэд нөлөөлөх нь лавтай. МАК, “Монполимент” компанийнхан цементийн үйлдвэр барьж байгаа. Ингэхээр манай улс цементийн хэрэгцээгээ дотоодоосоо 100 хувь хангах боломжтой болох юм.
А.Мөнхбат (Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч)
-Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын орон сууцны корпорац Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр барилгаа барихыг барилгын компаниудад уриалж, хамтарч ажиллах болно. Зах зээлээ мэдэрч, хөнгөн шуурхай ажиллан, барилга барьж буй ком паниудад санхүүгийн арга хэрэгслүүд ашиглаж бүтээгдэхүүнээ зарахад сайн анхаарах хэрэгтэй.