Блүүмбэрг “Ярилцах цаг” буландаа Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханыг урьж оролцууллаа.
2014.06.10

Ц.Баярсайхан: Барилгын зөвшөөрлийг богино хугацаанд олгоно

Блүүмбэрг “Ярилцах цаг” буландаа Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханыг урьж оролцууллаа.

-Буянт-Ухаа нэг хорооллын барилгын ажлын явц ямар байна вэ?

Өнөөдөр барилга угсралтын ажил явуулж буй компаниудын зүгээс бизнесийн тогтвортой байдлыг хамгийн их чухалчилдаг. Жил бүр ажилтай байхыг хүсдэг гэсэн үг. Үүнийг бид ойлгож байгаа. Тийм учраас Хөгжлийн банкны санхүүжилтээр угсармал байшин барих үйлдвэрлэлийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд үндэсний компаниудыг сургах, норм дүрмийг нь батлах ажлууд хийгдэнэ. Ингэснээр барилгын компаниуд улирлаас хамааралгүй ажилтай болох боломжтой.

Түүнчлэн үндэсний компаниуд хоорондоо нэгдээд ажиллавал үр дүнд хүрдэг гэдгийг "Буянт ухаа хороолол" харуулж байгаа.

-Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн хөтөлбөрийн хүрээнд танай салбарын хувьд ямар бодлого барих вэ?

Хөтөлбөрийн хүрээнд яамны хэмжээнд төлөвлөгөө гаргасан. Нэгдүгээрт барилгын тусгай зөвшөөрлийг богино хугацаанд шийдэж өгөх, хоёрдугаарт бүтээн байгууллатын явцад гарч буй хүндрэлийг хотын даргатай ярилцаж, элс карьерыг хаасан захирамжаа хүчингүй болгохыг шаардаж байгаа.

Мөн тусгай зөвшөөрлийг мэргэжлийн холбоодуудаар хийлгэхээр төлөвлөж байгаа. Зураг төслийн экспертизийг Барилгын хөгжлийн төвөөр хийлгэх бус, хувийн  зөвлөх компаниудаар хийлгэх бодолтой байна.

-Барилгын салбарт хүлээгдэж буй томоохон ажлаас нэрлэнэ үү.

Ханын дулаалга материалын үйлдвэр ашиглалтад орохоор бэлтгэж байна. Аймгуудад 1000 айлын инженер шугам сүлжээний ажил хүлээгдэж байна.

Барилгын материалын үйлдвэрүүдийг нэлээд эрчимтэй хөгжүүлэх бодлогыг барина. Энэ ч утгаараа 2014 онд багтаад хоёр дахь сая тонны үйлдвэрээ ашиглалтад оруулна гэдэгт илтгэлтэй байгаа. Мөн  100 мянган тонн арматурын үйлдвэрээ ашиглалтад оруулна.

 Ярилцсанд баярлалаа.