Нийт арван иргэнд олгох 547 130 006 төгрөгийн нөхөх олговрыг олгохоор болов
2014.06.23

Сэлбийн иргэдтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга “Нөхөх олговор олгох тухай” А/506 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1098 дугаар захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 7, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж буй Хувьсгалчдын гудамж,Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4,6 км авто  зам, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/125 дугаар захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй Их тойруу 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурваст орсон иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын төсвийг баталлаа.

Нийт арван иргэнд олгох 547 130 006  төгрөгийн нөхөх олговрыг олгож гэрээнд заасан хугацаанд 2014 оны газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэхэд зориулан батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.

Иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.