Худалдан авах ажиллагааны газар нь 2014 онд Засгийн газрын тогтоолоор 126 төсөл арга хэмжээ
2014.08.15
ХААГ-аас энэ онд 385,3 тэрбум төгрөгийн тендер зохион байгуулжээ
Худалдан авах ажиллагааны газар нь 2014 онд Засгийн газрын тогтоолоор 126 төсөл арга хэмжээ, Яам агентлагуудын хүсэлтээр 19 төсөл арга хэмжээ нийт 145 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
12 яам, 5 агентлагын дээрх 145 төсөл арга хэмжээ нь 272 багц тендер болон задарч нийт 385,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй.
2014 оны эхний 8 сарын байдлаар нийт ажлын 76,4% буюу 298,6 тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулан холбогдох яам, агентлагуудад хүргүүлээд байна.
Эдгээрээс томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулбал:
Боловсролын чиглэлээр:
- 220-928 хүүхдийн суудалтай 3 сургууль / Өвөрхангай аймаг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан Үүр сумдад/
- 100-150 ортой 9 цэцэрлэгийн барилга / Дархан уул аймгийн Дархан сумын 1,8,15-р баг, Шарын гол сум, Хөвсгөл аймгийн Мөрөн, Ар булаг, Тосонцэнгэл сум, Баянхонгор, Орхон аймгуудад/
- Спорт зал / Хөвсгөл 3-р сургууль/
- 7 аймагт мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, хичээлийн байр, дотуур байр, спорт зал / Өмнөговь, Орхон, Дорноговь, Говь-Алтай аймаг Есөнбулаг сум, Улаанбаатар хот Политехникийн коллеж, Хэнтий аймаг Бор Өндөр сум, Дорнод аймаг Хэрлэн сум /
Эрүүл мэндийн чиглэлээр:
- 4-н эрүүл мэндийн төв, эхчүүдийн амрах байр / Увс аймаг Сагил сум, Дорноговь аймаг Эрдэнэ сум, Хөвсгөл аймаг Их Уул, Бүрэнтогтох сум/
- Эмнэлгийн тоног төхөөрөмж / Дорноговь аймаг Эрдэнэ сум, Дорнод аймаг Хэрлэн сум, Улаанбаатар хот Шим тэжээл хор судлалын лаборатор/
Зам тээврийн чиглэлээр:
- Авто зам / Завхан аймагт 3 км, Ховд аймаг Зэрэг суманд 3 км, Увс аймаг Сагил суманд 7 км, Ховд Жаргалан суманд 5 км/
- Агаарын тээвэр иргэний нисэхийн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл.
- Орон нутгийн нисэх буудлуудын хөөрч буух зурвасын их засвар / Баянхонгор , Өмнөговь аймагт /
Эрчим хүчний чиглэлээр:
- 8 ширхэг 10,35 Кв-н хувиарлах байгууламж дэд станц / Улаанбаатар хотод 4ш, Дархан Уул аймагт 2ш, Дорноговь, Баян Өлгий аймгуудад/
- Багуудын цахилгаан хангамж / Дорнод аймаг Хэрлэн сум 1,8-р баг, Увс аймаг Цагаан Хайрхан сум Хунт, Хулж баг, Архангай аймаг Булган хангай хороолол /
- Улаанбаатар хотын гэр хороолол, шинэ суурьшилийн бүсийг эрчим хүчээр хангах / Улаанбаатар хот 9 дүүрэг /
- Улаанбаатар хотын төвийн 6,10 Кв-ын кабель шугамын шинэчлэл / Хан-Уул, Сонгино Хайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд /
- Дулаан цахилгааны эх үүсвэр, тоног төхөөрөмжийн шинэчлэл / ТЭЦ-2 н турбин шинэчлэл, Багануурын Дулааны станцын сүлжээний усны нососны горим шинэчлэл /
Соёл спортын чиглэлээр:
- Улаанбаатар хотод Үндэсний номын сан
- Соёлын өвийн барилга Улаанбаатар хотод
Барилга хот байгуулалтын чиглэлээр:
- Багахангай дүүргийн төв цэвэрлэх байгууламж , шугам сүлжээ
- 21 аймгийн төвийн 1000 айлын орон сууцны хороололын инженерийн шугам сүлжээ
- Инженерийн шугам сүлжээ шинэчлэл Хэнтий аймгийн Хэрлэн сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум.
- Улаанбаатар хотын ус хангамжыг сайжруулах төсөл зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.
АЖЛЫН ЯВЦ / Яам агентлагуудаар /
Худалдан авах ажиллагааны газар
2014.08.13