2014.08.04

Найман хувийн хүүтэй зээл зогсоогүй

Найман хувийн хүүтэй зээлийг олгохгүй байгаа гэсэн мэдээлэл сайтуудаар цацагдаад байгаа бид барилгын хот байгуулалтын сайд Ц. Баярсайханаас үнэхээр найман хувийн зээл зогссон эсэх талаар тодрууллаа.

Орон сууцны найман хувийн хүүтэй зээл үргэлжилж байгаа. 20 жилийн хугацаанд найдвартай. Энэ хөтөлбөр нь бага дунд орлоготой иргэдэд зориулсан, нэлээн урт хугацааны тогтолцоо юм. Тиймээс энэ хөтөлбөр цаашаа үргэлжилнэ.

Одоо зөвхөн эхний хагас жилийн байдлаар барилгын салбарын өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 28,6 хувьтай байна. Өнгөрсөн онд барилгын салбар 70 хувийн өсөлттэй байсан.

Одоо бид орон сууцны ашиглалтад орсон байдлаар судалгаа аваад үзэхэд эхний хагас жилийн байдлаар 12 мянган орон сууц ашиглалтад орсон байна.

Эндээс найман хувийн хүүтэй зээлийг 5864 иргэн аваад байгаа юм гэлээ.

Хотод найман хувийн хүүтэй зээл олгож байгаа бол хөдөө орон нутагт шинэ орон сууцанд долоон хувийн хүүтэй зээл олгохоор болсон байна. Энэ амины орон сууц болон орон сууц авах гэж байгаа иргэдэд нээлттэй юм байна.

Мөн төв аймаг Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудаар долоон хувийн хүүтэй зээлийг судлаад ирсэн байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?