Япон улсын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Жайка” олон улсын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар хамтран ажлын уулзалт зохион байгууллаа.
2014.07.10

Япон улсын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

“Улаанбаатар хотын гал унтраах арга барилыг дэмжих” төслийн хүрээнд гал унтраах зориулалтын автомашиныг эзэмших, дадлагажуулах чиглэлээр Япон улсад сургалтанд хамрагдсан алба хаагчдын сурч мэдсэн дадлага, туршлагатай биечлэн танилцах, цаашид 2014-2015 онд зохион явуулах сургалтын хөтөлбөр, чиглэлийг тодорхойлох зорилгоор Япон улсын Саппоро хотын галын газар, “Жайка” олон улсын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар хамтран ажлын уулзалт зохион байгууллаа.

“Улаанбаатар хотын гал унтраах арга барилыг дэмжих” төслийн хүрээнд

Уулзалтанд ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү, НОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, Япон улсын Саппоро хотын Галын газрын тамгын газрын дарга, ноён Озаки Шигэми, Япон улсын Саппоро хотын Галын газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга, ноён Ямазаки Хидеки нарын зочид төлөөлөгчид, 2013 онд Япон улсад сургалтанд хамрагдсан албан хаагчид оролцож, санал солилцсон байна.