БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны төлөөлөгчдийн хүлээн авч уулзав
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх
2014.07.07

БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны төлөөлөгчдийн хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2014.07.07/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд зочид, төлөөлөгчдийг тавтай айлчлахыг хүсээд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Өвөрмонголын өөртөө засах  орон чухал нөлөөтэй хэмээн онцлон тэмдэглэв.

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Вань Зюнь, Монгол Улстай цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ удаагийн айлчлалын гол зорилго гэдгийг онцлоод энэхүү уулзалтад оролцсон өөрийн талын  төлөөлөгчдийг танилцуулсан юм.

Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Арвин нар байлцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.