ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн айлчлал өндөрлөлөө
БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр /2014.07.08/ өндөрлөлөө.
Ноён Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчид манай улсад байх хугацаандаа УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцахын сацуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуульд зочилж, Богд хааны ордон музей үзэж сонирхсон юм.
Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчид өдрийн 11:50 цагт нутаг буцав .
Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Д.Арвин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар үдэв.
Манай улсад албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчид өдрийн 11:50 цагт нутаг буцав .