ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд айлчилна
Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штаймайнер
2014.07.03

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд айлчилна

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штаймайнер долдугаар сарын 6-7нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,Ерөнхий сайд С.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай хоёр орны эдийн засгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дугуй ширээний уулзалт хийнэ.

Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер монгол-германы соёл, шинжлэх ухаан, археологийн салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлуудтай танилцанх бөгөөд мөн түүний айлчлалын үеэр Монгол улсын, соёл спорт аялал жуулчлалын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Археологийн хүрээлэн хооронд Хархорин хотын сүмийн үлдэгдлийг ил музей болгон засварлаж тохижуулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд ийнхүү Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд ийнхүү Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд тус улсын Гадаад хэргийн сайд К.Кинкель 1996 онд манай улсад айлчилж байжээ.