Д.Ганбат гишүүн Тахарын албанд ажиллана
-Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагын зарим алба хаагчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 11.30 цагт ЦЕГ-т болох тул сэтгүүлчид хүрэлцэн ирнэ үү. Мөн зарим сэтгүүлчдийг шагнана.
-УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр 10.00 цагаас Тахарын албанд ажиллана.
-НИТХ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран “Найрсаг Улаанбаатар 375” хөтөлбөрийн хүрээнд жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдөр 11:00 цагаас энэхүү хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хуралтай.
-Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Цаг үеийн асуудлаар хэлэлцэнэ.
-Монгол Улсад хөдөлмөрийн салбар доголдож эхэлснийг Засгийн газрын тэргүүнд уламжилж үүсээд байгаа ноцтой асуудлын талаар Монголын Хөдөлмөрийн бүх биржүүд Хэвлэлийн Хүрээлэнд 12:00 цагаас мэдээлэл хийнэ.