Дуусдаггүй яриа нэвтрүүлэг
2014.07.03

Хаврын чуулган үр дүнгээ өгсөнгүй

Дуусдаггүй яриа нэвтрүүлгээр энэ удаагийн хаврын чуулганы үр дүнгийн талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ:                 

Нийгэм эдийн засаг бүхэлдээ хүнд нөхцөл рүү орох дохио илрээд байгаа учраас асуудлыг шийдэх гаргалгааг нь олоод бүгдээрээ зөвлөж шийдье.

2013 оны зунаас эхлээд л ээлжит бус чуулганаараа энэ асуудлыг их нухацтай ярих нь гэж найдаж байтал алт тойрсон таван хуулийг ярьсан. Энэ хууль  их маргаан дагуулсан учраас ээлжит бус чуулган үндсэндээ үр дүнгүй болсон. Алтны роялтын татварыг 10 хувь авдгийг нь болиулаад 2, 5 болгоод батлаад дууссан. Намрын чуулган өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлж чадаагүй.

29 хууль бодлогыг  баталж чадахгүй хаврын чуулган руу шилжүүлсэн. Яагаад гэхээр намрын ээлжит чуулганаар давхар дээлийг тайлах тухай асуудал ороод ирсэн. Өөрсдийнх нь суудалд халтай асуудал ороод ирэхээр чуулганыг  завсарлуулаад өөрсдийнхөө хуулиа батлаж хамрын чуулганыг завсарлуулсан.

Хаврын чуулган өнөөдөр  тэр дундаа энд сууж байгаа гишүүд ард түмэн нийгмийн өмнө тулгамдаад байгаа бэрхшээлүүдийг  шийдвэрлэх  чухал хууль бодлогуудыг  санаачлаад өргөн барьсан ч хэлэлцээгүй.

Засгийн газар 30 хоногийн дотор ашигт малтмалын хуулийн төслийг өргөн бариад өчигдөр үндсэндээ гуравхан цагийн дотор шийдээд л орхичихлоо. Энэ хаврын чуулган үр дүнгүй байна.

-Хамт зэрэгцээд чуулган дээр сууж байгаагийн хувьд Х.Болорчулуун гишүүнийг маш идэвхитэй байр суурийг илэрхийлж ажиллаж эхлэв үү гэж харж байгаа. Уул уурхайн салбарын хуулиуд түлхүү өргөн баригдаж хэлэлцүүлэг явагдлаа энэ тал дээр та юу гэж үзэж байгаа вэ?
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Хаврын чуулганаар 79 хууль тогтоомж баталсан байгаагийн дотор есөн бие даасан хуулийг баталсан. Үлдсэн  нь нэмэлт хууль тогтоомжууд. Тооны хувьд их ч  чанар ямар байгаа бол. Зарим хуулийг түргэн шуурхай хийлээ.

Ялангуяа баялагтай холбоотой ашигт малтмалын хуулийг үдийн өмнө эхний хэлэлцүүлэг хийж байгаад үдийн хойно эцсийн хэлэлцүүлэг хийгээд гаргаж болохгүй шүү дээ. Монгол улсын хөгжил цэцэглэлт цаашдын ирээдүйтэй холбоотой энэ том үйлийг маш нухацтай олон нийтийн хэлэлцүүлэг хийгээд эрдэмтэн докторуудын санаа бодлыг авч байгаад гаргах ёстой.

Ашигт малтмалын хуулин дээр бид нарын санал бодол тусгалгүй сүүлдээ ажлын хэсгээс Б.Бат-эрдэнэ гишүүн бид хоёрыг хасчихсан. 5.4, 5.5-д төрийн эзэмшлийн хувь стратегийн ордтой холбоотой асуудлыг намар хэлэлцэнэ гээд хойшлуулчихлаа.

Уг нь гол хэлэлцэх асуудал байсан. Түүнээс гадна газрын тосны тухай хууль батлагдлаа. Энэ хууль 23 жилийн дараа батлагдаж байгаа хууль юм. Урьд нь товчхон хууль байсан одоо дэлгэрэнгүй болголоо. Газрын тосны хуулин дээр бол 100 хувь миний санаанд таарахгүй ч гэсэн ахиц дэвшил гарсан. Нийгэм эдийн засгийн харилцаанд түлхэц болсон хууль болсон. Дутагдалтай тал бий.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?