Ж.Эрдэнэбат: Сандал суудалтай зууралдсан үр дүнгүй чуулган боллоо
Энэ сарын 1-нд УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийлээ. Эдийн засаг хүндэрч, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан үед Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл оруулж ирснийг УИХ баталсан билээ.
Гэтэл уг тогтоолын төслийг дагалдаж гарах хуулиуд болон төслүүд батлагдаж амжаагүй байхад хаврын чуулган хаалтаа хийлээ. Энэ талаар УИХ- ын гишүүн Ж. Эрдэнэбатаас тодрууллаа.
-Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног зарласан. Ажил гүйцэтгэх хугацаа талдаа ороод явж байна. Гэтэл уг ажлын хүрээнд батлах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж дуусалгүй чуулган завсарлачихлаа. Таны хувьд энэ процессийг хэрхэн харж байна вэ?
-Энэ тогтоолын төсөл батлагдахаасаа эхлээд буруу явсан гэж би хувьдаа дүгнэдэг. Засгийн газар УИХ дээр ярьж байгаа ажлуудаа өмнө нь яагаад хийгээгүй вэ. Заавал УИХ-аар, хүнээр үүрэг даалгавар өгүүлж байж хийх гээд байдаг нь утгагүй шүү дээ.
Засгийн газар эртнээс хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийгээд явсан бол өнөөдөр эдийн засгийн байдал арай ийм дээрээ тулахгүй байсан юм билүү.
Эдийн засгийг эрчимжүүлэх тэр тогтоолын төсөлд заасан хэрэгжилтийн хувьд маш хангалтгүй байгааг хэн хүнгүй харж байна.
Эдийн засгийг эрчимжүүлэх тэр тогтоолын төсөлд заасан хэрэгжилтийн хувьд маш хангалтгүй байгааг хэн хүнгүй харж байна. Энэ тогтоол УИХ-аар батлагдан гарснаас хойш зарим нэг аж ахуйн нэгж дампуурлаа зарласан. Цаашлаад хэд хэдэн аж ахуйн нэгж орон тоогоо цомхотгож байгаагаа зарласан.
“Талх чихэр” компаниас айл бүрийн хамгийн өргөн хэрэглээ болсон талхны үнийг нэмлээ гэдэг мэдэгдэл гаргасан. Эдийн засгийг эрчимжүүлж сайжруулснаар бодитой, нааштай үр дүн гаргана гэсэн ойлголт маань эргээд эерэг үр дүн бүү хэл сөрөг нө лөөллийг үзүүлж эхлээд байна. Тийм учраас энэ тогтоолын төс лийг хэрэгжүүлж ажиллаж байна гэж хэлэх боломжгүй юм. УИХ-аар энэ тогтоолын төсөлтэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөл орсон ч батлагдаж чадсангүй.
-Хаврын чуулганы сүүлийн өдөр УИХ маш олон хуулийг бөөндлөө?
-Хаврын чуулганы хаалтын өдөр хуулиудыг бөөндөж байгаа шигээ өмнө нь нэгдсэн чуулгандаа гишүүд нь суугаад хэлэлцэх хуулиудаа хэлэлцээд явж байсан бол магадгүй багагүй ажил ам жуулах байсан байх.
-Эдийн засгийг эр чимжүүлэх тогтоолын төслөөс эерэг үр дүн хүлээх боломж ер нь байна уу?
-Хүмүүс чад на гээд байхад хажуунаас нь “Чадахгүй, бүтэхгүй” гэх хэцүү л дээ. Тиймээс аль болох чадаасай, ард тү мэндээ хэрэгтэй эерэг үр дүн гаргаасай л гэж бодож байгаа. Гэхдээ харамсалтай нь өнөөх 100 хоногийнх нь талаас илүү хувь нь өнгөрчихөөд байна. Харин үр дүн ямар байгааг ард тү мэн харж байгаа.
Бидний нүдэн дээр ч ил л байна шүү дээ. Ямартаа ч УИХ-аас гаргасан тогтоолын төслийг Засгийн газар ямар үр дүнтэй хэрэгжүүлэв гэдэг нь тун удахгүй тодорхой болж, хуга цаатай аж лынх нь үр дүн гарч таарна.
-Энэ тогтоолын төслийг РR-ын шинжтэй үйл ажиллагаа. Нэг ёсондоо АН-ын мөрийн хөтөлбөрийг рекламдах нэг хэлбэр ч гэж дүгнэх нэгэн бий. Нөгөө талаас олон нийтийн анхаарлыг сарниулах нэг оролдлого гэсэн дүгнэлтийг ч ажиглагчид өгөөд байна. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү?
-Эдийн засгийг эрчимжүүлэх нэртэй ажил бол мөрийн хөтөлбөрийг рекламдах гэхээсээ илүү цаг хугацаа авсан, аргацаасан үйл ажиллагаа болчихоод байгаа юм. Эдийн засаг хүндэрлээ, ард түмний амьдрал доройтлоо.
Энэ байдалд хариуцлага тооц гэдэг зүйлийг яриад ирэхээр “Бидэнд нэг боломж өгчих, энэ 100 хоногийн дараа бид эдийн засгийг, ард иргэдийн амьдралыг сайжруулаад өгье” гээд л өдөр хоног аргацааж байгаа нэг хэлбэр.
-Хаврын чуулганы үр дүнг та ер нь хэрхэн харж байна вэ?
-Хаврын чуулганы хувьд тийм ч тодорхой үр дүнтэй болж чадсангүй. Товчхондоо, олны ярьдгаар сандал суудалтай зууралдсаар байгаад л дууслаа шүү дээ. Сайд томилох эсвэл огцрруулах нь энэ чуулганы гол асуудал мэт байсаар энд хүрлээ.
Бусад яг бодлогын шинж чанартай бичиг баримт, хуулиуд дээр төдийлөн сайн ажиллаж чадсангүй. Угтаа эдгээр нь УИХ-ын чуулганы гол ажил юм шүү дээ. Яахав Засгийн газраас оруулж ирсэн Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталлаа.
Гэтэл харамсалтай нь энэ ажлынх нь үр дүн алга. Товчхондоо, хав рын чуулганы үйл ажиллагаа хангалтгүй явлаа л гэж дүгнэж байна.