УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.07.01

Ж.Энхбаяр гарын үсэг цуглуулна

УИХ-ын гишүүд парламентад байр сууриа илэрхийлэхээс илүүтэй твиттер хуудаснаа үг, үйлдлээ мэдээллэх болсон билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Улсын их хурлыг огцруулах гарын үсэг цуглуулах болсноо цахим хуудаснаа мэдээллэв.

Тэрээр ингэх болсон шалтгаанаа “УИХ гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих чадамжаа бүрэн алдаад байна. Уг нь УИХ ард түмний төлөөлөл юм шүү дээ” хэмээсэн байна.

Мөн тэрээр УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь гарын үсэг зурвал УИХ өөрөө тардаг хуулийн заалт байдгийг онцолж “Гарын усэг цуглуулна даа.

Энэ засгаа толгой дээрээ гаргасан УИХ тарж дахин сонгууль явуулсны дараа төмөр замын асуудлаа шийдэх нь улс оронд хэрэгтэй юм” гэсэн байна.