Наадмын үеэр Хүй долоон худагт эко автобус үйлчилнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Э.Бат-Үүл Хүй долоон худгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Хүй долоон худгийг “Монгол наадам” цогцолбор болгох шийдвэрийг НИТХ-аас гаргаж өнгөрсөн жилээс эхлэн шинээр хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоол "61"-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозамыг барьж ашиглалтад оруулсан.
Харин энэ жилийн баяр наадмаас өмнө Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний талбайг холбосон 4 м өргөн, 2 талдаа тус бүр 1.5 м өргөн хайрган хөвөөтэй 2.7 км авто зам, 800 метр урт, 3 метрийн өргөнтэй явган зорчигчдод зориулсан зам, 500 машины хатуу хучилттай зогсоолыг шинээр барина.
Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын зүгээс 7-р сарын 5-ны дотор ажлаа дуусгаж хүлээлгэж өгнө гэдгээ хотын даргад хэллээ.
Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын зүгээс 7-р сарын 5-ны дотор ажлаа дуусгаж хүлээлгэж өгнө гэдгээ хотын даргад хэллээ. Мөн энэ жилийн баяр наадмаар Хүй долоон худаг руу Railbus явуулахаар болсон.
Railbus нь Давааны өртөөн дээр зогсож эндээс 2 км орчим зайд наадамчдыг нийтийн тээврээр тээвэрлэх юм. Тиймээс Давааны өртөөнөөс наадмын талбай хүрэх 2,3 км зайд хайргаар түр зам хийнэ.
“Улаанбаатар төмөр зам”-ын удирдлагууд Railbus буюу төмөр замын автобусыг Хүй долоон худаг руу хэдэн удаа, ямар давтамжтайгаар явуулах боломжтойгоо судалж танилцуулна гэлээ.
Мөн энэ жилээс эхлэн анх удаа Хүй долоон худгийн үйлчилгээний талбай, автозогсоол хооронд “Citi car” буюу Монголд үйлдвэрлэсэн 5 эко автобусаар иргэдэд үйлчилнэ.
Тусгай орчин нөхцөлд, үйлчилгээний зориулалтаар ашиглах уг автобусыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар "Цахилгаан тээвэр" компанид бүтээсэн юм.
Тусгай орчин нөхцөлд, үйлчилгээний зориулалтаар ашиглах уг автобусыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар "Цахилгаан тээвэр" компанид бүтээсэн юм.
"J-800 EV” автобус нь 12 хүний суудалтай, 4.6 метр урт, 1.45 метр өргөн, 2 метр өндөртэй бөгөөд 8-10 цаг цэнэглэхэд 80-100 км цагийн хурдтайгаар явах боломжтой юм.
Түүнчлэн Хүй долоон худгийн бүтээн байгуулалтын хамгаалалт, арчлалт, ашиглалтыг хариуцан ажиллах “Монгол наадам” цогцолбор орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын офиссын барилга, агуулахыг 7 сарын 5-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Ингэснээр “Монгол наадам” цогцолбор нь нь урин дулааны цагт үндэсний их баяр наадмаа хийдэг, өвлийн улиралд нь өвлийн спортыг хөгжүүлэх зэргээр байнгын ажиллагаатай болох юм