50 хүүхдэд бэлэг гардуулж, хүүхдийн кино үзүүлэн баярлууллаа.
2014.06.06
Өнчин хүүхдүүдийг баярлуулав
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний танхимаас санаачлан "Оюут констракшн" ХХК -ний ивээн тэтгэлэгтэйгээр Christian Nobeliin сангийн асрамжийн газрын хагас, бүтэн өнчин 50 хүүхдэд бэлэг гардуулж, хүүхдийн кино үзүүлэн баярлууллаа.
Баярын арга хэмжээг ИТХ-ын дарга Х.Нямбаатар нээж үг хэлсэн бөгөөд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, "Оюут констракшн" компанийн захирал Р.Ням-Очир, ИТХ-ын ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий нар мөн хүүхдүүдэд сурлага хөдөлмөрт нь амжилт хүсч бэлэг гардууллаа.