Наадам
2014.06.16
Наадам гурав биш тав хоног болно
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр бөгөөд улс, аймаг, нийслэл, сум (дүүрэг)-ын баяр наадмаас бүрдэж, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа гэсэн төрлөөр нааддаг уламжлалтай. Мөн Их Монгол Улс байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ойг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэдэг монголчуудын өргөн дэлгэр баяр наадам юм.
Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амран тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар тусгасан байна.