Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан уулзалт хийв
2014.06.06
Хорооныхоо эмэгтэйчүүдийн үгийг сонсов
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Налайх дүүргийн 2-р хорооноос сонгогдсон 3 төлөөлөгч болох Ч.Зоригт, М.Өсөхбаяр, Ш.Хаан болон дүүргийн засаг даргын зөвлөх ИТХ-ын төлөөлөгч О.Ганболд нар 2-р хорооны эмэгтэйчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзалт хийн тэдний үгийг сонслоо.
Уулзалтанд ирсэн 2-р хорооны төлөөлөл болсон эмэгтэйчүүд дүүргийхээ хөгжил цэцэглэлт хийгээд эмэгтэйчүүдийн талаар мөн цаашид хийгдэх ёстой гээд олон зүйлийн талаар чөлөөтэй ярилцсан юмаа. Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид бүсгүйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлж гарын бэлэг гардуулан өглөө.