Тууштай эсэргүүцэгч
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.06.06

Тууштай эсэргүүцэгч

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байгаль дэлхийгээ хайрладгаараа алдартай нэгэн.

Хэрлэн голын голдиролыг өөрчилж, гадагшаа урсаж байгаа усыг ашиглах гэсний төлөө хөдөлгөөн өрнүүлж, Хэнтийчүүдийг хөдөлгөснөөр түүний байгалиа хамгаалах их үйлс эхэлсэн гэхэд болно. Үүний дараа Урт нэртэй хууль гэгчийг санаачилж, УИХ-аар батлуулсан ч үзмэрийн хууль болоод байгаа. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад эсэргүүцэж байсан гээд үүний уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэнийг нэрлээд байвал барагдахгүй. Эрхэм гишүүн маань өөрөөр нь овоглосон Урт нэртэй хуулийг эгээтэй л хүүхэд шигээ хайрладаг байх.

“Иргэний танхим”-аар хэлэлцүүлж, эгэл жирийн иргэд, эрдэмтэн судлаачдын дуу хоолой, үзэл бодлыг сонсохыг хүссэн байна.

Ямар ч хир халдаахгүйг хичээн бүх л асуудал болгоноос улаан цээжээрээ хамгаалдаг юм. Саяхан Уул уурхайн яамнаас уг хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах гээд чадаагүй. Энэ бүхнийг Б.Бат-Эрдэнэ гишүүн үнэхээр идэвхитэй эсэргүүцэж байсан нь ч энэ бүхэнд нэмэр болсон л байх. Тэгвэл эрхэм гишүүн маань энэхүү буухиагаа үргэлжлүүлж, Ашигт малтмалын хуульд тусгасан ашигт малтмалын лиценз олгох эсэх асуудлыг ҮБАЗ- өөр хэлэлцэхийг хүсч Ерөнхийлөгчид захидал бичжээ.

Учир нь энэхүү хуулийн төсөл нь Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг зөрчихийн зэрэгцээ, урт нэртэй хуулийг зөрчих болчихоод байгаа аж.