Дэлхийд өрсөлдөх чадвартай Монголын корпарациудыг төрийн бодлогоор бий болгох ёстой
Өндөр хөгжилтэй улс, орнуудад төрийн бодлогоор дэмжиж дэлхийд танигдсан томоохон корпарациудыг бий болгож чаджээ. Тухайлбал бидний сайн мэдэх Өмнөд Солонгосын эдийн засгийг Hundai, Sumsungy-гүйгээр төсөөлөх аргагүй, Японы брэндүүд Toyota,Sony гээд хөвөрч эхэлнэ. Мөн Аpple, Coco Cola, Microsoft гээд америкийн маш олон корпарациуд дэлхийд ноёлж байна.
Манайх шиг ашигт малтмалтай Авсралийг Рион Тито, BHB зэрэг компаниуд дэлхийн уул уурхайн салбарт ноёлж байна. Тиймээс бид байгалийн баялгаа ашиглан Дэлхийд өрсөлдөх чадвартай Монголын корпарациудыг төрийн бодлогоор гаргаж ирэх ёстой гэж хувийн хэвшлийнхэн үзэж байна.
Уул уурхайн Үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба “Зөв бодлогоор дэмжвэл Монголоос дэлхийн хэмжээний том компани бий болох боломж бий. Яагаад гэвэл хөгжих, босох талбар, түүхий эд нь байж байна”.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “бизнесээ өргөжүүлье, чадалтай том компаниуд дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээнд очъё гэж тооцож байгаа бол зайлшгүй төр хүчээ нэгтгэж, нэгдсэн компаниудыг бий болгох зайлгүй шаардлага бий”